• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

54781.37

( -65.29 -0.12% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 54781.37 -65.29
MSE A Индекс 21067.5 -8.49
MSE B Индекс 14357.97 -80.1

Мэдээ мэдээлэл

1-Р САРЫН 23-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-01-23 13:09:11

Энэ өдөр нийт 69,923,035,655 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулаа.

НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХҮСЭЛТЭЭР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2026-01-23 12:20:38

Сургалтад Нийгмийн Даатгалын Ерөнхий Газрын 44 ажилтан, албан хаагч танхимаар, 21 аймаг, 9 дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэсийн 500 гаруй албан хаагчид цахимаар хамрагдлаа.

1-Р САРЫН 22-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-01-22 12:11:19

Энэ өдөр нийт 129,091,059,230 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулаа.

Мэдээ мэдээлэл

04-Р САРЫН 24-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-04-24 15:50:39

2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр энгийн арилжаагаар 46 хувьцаат компанийн 459,192,595 төгрөгийн үнийн дүн бүхий 937,060 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 21 компанийн хувьцааны ханш өсч, 21 компанийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Шарын гол ХК (SHG +15.00%), Дархан хөвөн ХК (DAH +14.97%), Мандал говь импэкс ХК (MNG +12.41%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Хай би ойл ХК (HBO -15.00%), Монгол алт ХК (ERS -14.69%), Ариг гал ХК (EER -11.87%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын сангийн 1,418 ширхэг нэгж эрх 467,951 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 478 ширхэг үнэт цаас 47,770,000 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 340 ширхэг үнэт цаас 34,000 ам.доллароор тус тус арилжигдсан байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Эрдэнэс Критикал Минералс" ТӨҮГ (“Монголросцветмет” ТӨҮГ)-ын 2 багц 6,600 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 405,900 ам.доллар буюу 1,448,929,053 төгрөгөөр

  • "Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК-ийн 18 багц 59,400 тонн 58%-ийн агууламжтай төмрийн баяжмал 3,742,200 ам.доллар буюу 13,358,419,074 төгрөгөөр тус тус арилжигдсан байна. 

Энэ өдөр нийт 15,436,147,453 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав. 

ТOП-20 индекс 0.68% хувиар өсч, 48,654.06 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 12,063,830,006,588 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ