• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

54781.37

( -65.29 -0.12% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 54781.37 -65.29
MSE A Индекс 21067.5 -8.49
MSE B Индекс 14357.97 -80.1

Мэдээ мэдээлэл

1-Р САРЫН 23-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-01-23 13:09:11

Энэ өдөр нийт 69,923,035,655 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулаа.

НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХҮСЭЛТЭЭР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2026-01-23 12:20:38

Сургалтад Нийгмийн Даатгалын Ерөнхий Газрын 44 ажилтан, албан хаагч танхимаар, 21 аймаг, 9 дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэсийн 500 гаруй албан хаагчид цахимаар хамрагдлаа.

1-Р САРЫН 22-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-01-22 12:11:19

Энэ өдөр нийт 129,091,059,230 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулаа.

Мэдээ мэдээлэл

04-Р САРЫН 21-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-04-21 17:14:00

2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр энгийн арилжаагаар 50 хувьцаат компанийн 467,514,284 төгрөгийн үнийн дүн бүхий 1,001,101 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 25 компанийн хувьцааны ханш өсч, 21 компанийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Монгол савхи ХК (UYN +14.96%), Дархан нэхий ХК (NEH +12.38%), Махимпекс ХК (MMX +10.80%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Монгол шевро ХК (MVO -14.99%), Увс чацаргана ХК (CHR -14.94%), Монос хүнс ХК (MFC -5.17%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын сангийн 42,277 ширхэг нэгж эрх 6,900,025 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 600 ширхэг үнэт цаас 59,934,000 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 352 ширхэг үнэт цаас 35,200,000 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Андын Илч" ХХК-ийн 6 багц 38,400 тонн чийг багатай хүрэн нүүрс 5,376,000 юань буюу 2,624,186,880  төгрөгөөр,

  • "Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК-ийн 18 багц 59,400 тонн 58%-ийн агууламжтай төмрийн баяжмал 3,623,400  ам.доллар буюу 12,908,000,160  төгрөгөөр тус тус арилжигдсан байна. 

Энэ өдөр нийт 16,101,735,349 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав. 

ТOП-20 индекс 1.27% хувиар өсч, 48,177.15 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 11,836,592,712,056 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ