• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

54781.37

( -65.29 -0.12% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 54781.37 -65.29
MSE A Индекс 21067.5 -8.49
MSE B Индекс 14357.97 -80.1

Мэдээ мэдээлэл

1-Р САРЫН 23-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-01-23 13:09:11

Энэ өдөр нийт 69,923,035,655 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулаа.

НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХҮСЭЛТЭЭР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2026-01-23 12:20:38

Сургалтад Нийгмийн Даатгалын Ерөнхий Газрын 44 ажилтан, албан хаагч танхимаар, 21 аймаг, 9 дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэсийн 500 гаруй албан хаагчид цахимаар хамрагдлаа.

1-Р САРЫН 22-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-01-22 12:11:19

Энэ өдөр нийт 129,091,059,230 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулаа.

Мэдээ мэдээлэл

04-Р САРЫН 14-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-04-14 16:49:22

2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр энгийн арилжаагаар 55 хувьцаат компанийн 376,671,532 төгрөгийн үнийн дүн бүхий 1,183,330 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 22 компанийн хувьцааны ханш өсч, 28 компанийн хувьцааны ханш буурсан бол 5 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Хөх ган ХК (HGN +15.00%), Монгол савхи ХК (UYN +15.00%), Могойн гол ХК (BDL +14.90%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Монголын хөгжил үндэсний нэгдэл ХК (HAM -14.98%), Ган хийц ХК (GHC -14.91%), Мик холдинг ХК (MIK -13.79%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын сангийн 12,266 ширхэг нэгж эрх 1,800,656 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 20 ширхэг үнэт цаас 1,000,000 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 497 ширхэг үнэт цаас 49,700,000 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 2 ширхэг үнэт цаас 200 ам.доллароор

  • Багцын арилжаагаар 1,650,000 ширхэг үнэт цаас 305,250,000 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • “Эрдэнэс критикал минералс“ ТӨҮГ /"Монголросцветмет” ТӨҮГ/-ын 2 багц 6,600 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 415,800 ам.доллар буюу 1,469,312,460 төгрөгөөр арилжигдсан байна.

Энэ өдөр нийт 2,204,441,388 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав. 

ТOП-20 индекс 1.31% хувиар буурч, 46,954.09 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 11,656,593,552,697 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ