• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

50171.38

( 236.18 0.47% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 50171.38 236.18
MSE A Индекс 19422.59 -45.3
MSE B Индекс 14729.13 22.38

Мэдээ мэдээлэл

03-Р САРЫН 31-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-03-31 15:20:33

Энэ өдөр нийт 12,092,868,579 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

“МОНГОЛРОСЦВЕТМЕТ” ТӨҮГ-ЫН НЭР “ЭРДЭНЭС КРИТИКАЛ МЕНИРАЛС” ТӨҮГ БОЛЖ ӨӨРЧЛӨГДЛӨӨ

2025-03-31 13:54:35

Иймд "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн арилжааны цахим систем болон бүртгэл дэх нэрийг "Эрдэнэс Критикал Мениралс" ТӨХК болгон өөрчлөх болсныг үүгээр мэдэгдье.

03-Р САРЫН 28-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-03-28 17:14:03

Энэ өдөр нийт 614,142,480 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

УУЛ УУРХАЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ БИРЖИЙН ХОЛБОГДОХ ЖУРМУУДЫН ӨӨРЧЛӨЛТИЙГ ОРОЛЦОГЧ ТАЛУУДАД ТАНИЛЦУУЛАХ ӨРГӨТГӨСӨН УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-03-27 13:56:17

“Монголын хөрөнгийн бирж” ХК нь өнөөдөр (2025.03.27) Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааг идэвхжүүлэх зорилгоор шинэчлэн баталсан журмуудын өөрчлөлтөөр бий болж буй боломж, давуу талуудыг төр, хувийн хэвшил байгууллагууд болон гадаадын худалдан авагч компаниудад дэлгэрэнгүй танилцуулсан бөгөөд уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны цаашдын чиг хандлагын талаар санал солилцох өргөтгөсөн уулзалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Үйл ажиллагааг нээж Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан хэлсэн үгэндээ:

Уул уурхайн бүтээгдэхүүний экспорт Монгол Улсын эдийн засагт томоохон байр суурь эзэлдэг. Ковид-19 цар тахлын дараах үе буюу өнгөрсөн 2 жил олон улсын эдийн засгийн эрчимжилттэй холбоотойгоор уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа нэлээд идэвхтэй өрнөсөн. Гэвч 2025 онд экспортын түүхий эд тэр дундаа нүүрсний гол худалдан авагч БНХАУ болон олон улсад гарч буй эдийн засгийн өөрчлөлтүүд биржийн арилжаанд тодорхой нөлөө үзүүлсэн. Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан та бүхний мэдэж байгаачлан өнгөрсөн 7 хоногт Монгол улсын Засгийн газраас “Богино хугацаанд уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг эрчимжүүлэх, валютын нөөцийг нэмэгдүүлэх ажлын хэсэг байгуулж, шуурхай ажиллах чиг үүргийг өгсөн. Миний бие тус ажлын хэсгийг ахлан, баг бүрэлдэхүүнээрээ хилийн боомтуудын нөхцөл байдалтай танилцаж, асуудлыг газар дээр нь шийдвэрлэх чиглэлээр тодорхой үйл ажиллагаа явуулаад ирлээ. “Өнөөдрийн энэ арга хэмжээ ч мөн адил богино хугацаанд уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг эрчимжүүлэх, валютын нөөцийг нэмэгдүүлэх, улс орны эдийн засгийн өсөлтөд зохих хувь нэмрийг оруулах үйл явц” гэдгийг тодотгосон. Мөн хойшид Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах. Үүнтэй уялдуулан холбогдох журмуудад дахин шинэчлэлт хийгдэх нөхцөл үүсч буй талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөд “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн удирдлагуудад биржийн арилжааны холбогдох талуудтай нэмэлт уулзалт зохион байгуулж, дахин санал хүсэлтүүдийг сонсох, эрэмбэлэх чиглэл өгсөн юм. 

Үүний дараа “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Дөлгөөн Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны журамд өөрчлөлт оруулахдаа арилжаанд оролцогч талуудад харилцан ашигтай байх зарчмыг баримтлан дараах томоохон өөрчлөлтүүдийг оруулсан.

Үүнд: Үнийг зах зээлтэй уялдуулан индексжүүлэх, төлбөрийн нөхцөлийг уян хатан болгох, төлбөрийн хэрэгслийг төрөлжүүлэх болон форвард гэрээний хувьд тогтмол үнэ, индексжүүлсэн үнэ гэсэн хоёр хувилбараар, ачилт нийлүүлэлт, татан авалтын нөхцөл байдлыг илүү тодорхой болгосон гэдгийг тодотгов.

Түүнчлэн Монголын хөрөнгийн бирж уул уурхайн бүтээгдэхүүний арилжих нөхцөлийг сайжруулж олон улсын түвшинд хүргэх, зах зээлийг тэлэх 4 үе шаттай төлөвлөгөө боловсруулан ажиллаж буйг танилцууллаа.

Төгсгөлд нь "Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд хойшид өөрчлөлт орсон ч дараах гурван зарчим хадгалагдсаар байх болно" гэдгийг мэдэгдсэн.

Үүнд:

  • Экспортын бүтээгдэхүүн биржээр дамжих зарчим хадгалагдана.
  • Өнөөдрийн танилцуулж буй журмын төслүүд, шинэчлэн найруулах журмын төслүүдэд индексийн болон чанарын тохируулга хийгдэх зарчим цаашид хадгалагдана.
  • Бирж богино хугацааны ашиг харахгүй, зах зээл илүү сайхан болж, арилжааны, бараа бүтээгдэхүүний стандарт хангагдах тусам бүх талууд хожно. Энэ хожлын төлөө худалдагч, худалдан авагч, хамтрагч бүх байгууллагатайгаа зах зээлийг сайжруулж, олон улсын стандартад нийцүүлж ажиллахын төлөө Монголын хөрөнгийн бирж энэхүү 4 үе шат бүхий төлөвлөгөөг хэрэгжүүлж ажиллахаа илэрхийлж байна” гэв.

Худалдан авагчийн төлөөлөл:

Inner Mongolia Hongtai Coal Trading Co., Ltd.  Ерөнхий менежер He Xige (Хишиг) 

“Төлбөрийн нөхцөлийн уян хатан байдлыг худалдан авагчид эергээр хүлээн авч байна. Яагаад гэвэл эдгээр өөрчлөлт нь олон улсын зах зээлийн нөхцөл байдалд ойртсон, ил тод, шударга зарчмыг хангасан, бүрдүүлсэн гэж үзэж байна. Индексжүүлсэн үнэ бол худалдан авагчийн эрсдэлийг бууруулж, урт хугацааны худалдан авалтын төлөвлөгөө гаргах нөхцөлийг бүрдүүлж өгсөн. Үүгээрээ бодитой ахиц дэвшил гарч байна гэж үзэж болно. Яагаад гэвэл жижиг, дунд компаниудын санхүүгийн ачааллыг тохируулах боломжийг нэмэгдүүлсэн. Ингэснээрээ олон худалдан авагч Монголын хөрөнгийн биржийн арилжаанд оролцох нөхцөл бүрдэж байна. Манай компани 2024 онд 2,300,000 тонн нүүрсийг Монголын хөрөнгийн биржээр дамжуулж худалдан авсан ч 2025 онд БНХАУ-ын гангийн үйлдвэрийн чадамж, борлуулалт буурснаас үүдэн Хятадын нүүрсний зах зээлийн ханш огцом унаж, улмаар компанийн нүүрсний борлуулалт буурсан. Харин одоо нөөцөд буй нүүрсээ дахин борлуулах боломж нээгдэж байгаад таатай байна” хэмээн хэллээ.

Өнөөдрийн өргөтгөсөн уулзалт, хэлэлцүүлэгт Санхүүгийн зохицуулах хороо, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Сангийн яам, Гаалийн ерөнхий газар, Хилийн боомтын захиргаа, Татварын ерөнхий газар зэрэг төрийн эрх бүхий байгууллагууд, уул уурхайн бүтээгдэхүүний худалдагч, худалдан авагч компаниуд, брокерын компаниуд, мөн биржийн итгэмжлэгдсэн тээврийн компани, лабораторийн төлөөллүүд, нийт 130-аад оролцогч хүрэлцэн ирж, үндсэн сэдвийн хүрээнд нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ