• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

51719.66

( 245.9 0.48% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 51719.66 245.9
MSE A Индекс 19708.35 72.62
MSE B Индекс 14688.04 -67.92

Мэдээ мэдээлэл

12-Р САРЫН 10-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-12-10 17:47:31

Энэ өдөр нийт 36,923,439,724 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

2025 ОНЫ 12 ДУГААР САРЫН 10-НЫ ӨДРИЙН ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

2025-12-10 17:47:15

Хөрөнгө оруулагчдаас 5 жилийн хугацаатай купонтой бондод 5.01 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 8 ширхэг захиалгын саналыг ирүүлж үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 11.810 хувиар тогтлоо.

Д.МӨНХБАТЫГ "МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ" ХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛЫН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧЭЭР ТОМИЛЛОО

2025-12-10 11:02:28

Нээлттэй сонгон шалгаруулалтаар Гүйцэтгэх захирал томилогдох хүртэл хугацаанд Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Д.Мөнхбатыг томиллоо.

Мэдээ мэдээлэл

02-Р САРЫН 28-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-02-28 15:14:37

2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр энгийн арилжаагаар 52 хувьцаат компанийн 500,150,586 төгрөгийн үнийн дүн бүхий 1,637,601 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 34 компанийн хувьцааны ханш өсч, 10 компанийн хувьцааны ханш буурсан бол 8 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Техник импорт ХК (TEX +14.96%), Хөх ган ХК (HGN +11.67%), Силикат ХК (SIL +9.52%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Улаанбаатар БҮК ХК (BUK -12.50%), Жуулчин дюти фрий ХК (SUL -11.02%), Монгол Базальт ХК (MBW -7.89%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын сангийн 34,211 ширхэг нэгж эрх 3,647,243 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 461 ширхэг үнэт цаас 23,077,000 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 60 ширхэг үнэт цаас 6,000,000 төгрөгөөр,

  • Багцын арилжаагаар 25,774 ширхэг үнэт цаас 250,007,800 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 10 багц 64,000 тонн баяжуулсан коксжих нүүрс 7,321,600 ам.доллар буюу 25,374,395,904 төгрөгөөр, 

  • "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ийн 5000 НМТ /нойтон метр тонн/ 4530 ХМТ /хуурай метр тонн/ 22.35%-ийн зэсийн агуулгатай баяжмал 9,535,242 ам.доллар буюу 33,046,192,846.98 төгрөгөөр,

  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 5 багц 32,000 тонн баяжуулсан коксжих нүүрс 3,660,800 ам.доллар буюу 12,687,197,952 төгрөгөөр, 

  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 3 багц 19,200 тонн баяжуулсан коксжих нүүрс 1,464,320 ам.доллар буюу 5,074,879,180.8 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Энэ өдөр нийт 76,965,548,513 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав. 

ТOП-20 индекс 0.64% хувиар буурч, 52,433.32 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 13,410,439,863,641 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ