• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49348.39

( -209.58 -0.42% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49348.39 -209.58
MSE A Индекс 19339.53 9.07
MSE B Индекс 14776.39 83.16

Мэдээ мэдээлэл

ЗАСГИЙН ГАЗРЫН ДОТООД ҮНЭТ ЦААСНЫ НЭЭЛТТЭЙ АРИЛЖАА 2025 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 16-НЫ ӨДРӨӨС ЭХЭЛНЭ

2025-04-02 16:22:44

Хөрөнгө оруулагчид Засгийн газрын дотоод үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаанд оролцохдоо үнэт цаасны брокерын үйл ажиллагаа эрхлэгч компаниар дамжуулан захиалга өгөх бөгөөд арилжаатай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн цахим хуудас (www.mse.mn) болон үнэт цаасны компаниудаар дамжуулан авна уу.

04-Р САРЫН 02-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-04-02 15:58:26

Энэ өдөр нийт 12,690,874,446 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

04-Р САРЫН 01-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-04-01 15:12:42

Энэ өдөр нийт 13,264,858,194 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

Мэдээ мэдээлэл

“ЛЭНДМН ББСБ” ХК 2024 ОНЫ ЖИЛИЙН ЭЦСИЙН САНХҮҮ, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГАА ТАНИЛЦУУЛЛАА

2025-02-25 16:03:03

“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн I ангилалд бүртгэлтэй “ЛэндМН ББСБ” ХК 2024 оны жилийн эцсийн санхүү, үйл ажиллагааны тайлан, санхүүгийн үр дүнгээ танилцууллаа.

Тайлант хугацаанд:

  • 2024 оны байдлаар компанийн нийт хөрөнгө 252.3 тэрбум төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 89.1 хувиар, нийт цэвэр зээлийн багц 231.7 тэрбум төгрөгт хүрч 87.7 хувиар өссөн байна.

  • Нийт орлого 89.2 тэрбум төгрөгт хүрч өмнөх онтой харьцуулахад 86.4 хувиар, цэвэр ашиг 36.1 тэрбум төгрөгт хүрч 82.4 хувиар өссөн.

  • Компанийн чанаргүй зээлийн нийт зээлийн багцад эзлэх хувь 4.3 хувь байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 0.2 нэгж хувиар өссөн ч салбарын дундаж чанаргүй зээлийн үзүүлэлттэй харьцуулахад 1.8 нэгж хувиар бага байна.

  • Нийт 20 тэрбум төгрөгийн хаалттай бонд гарган эх үүсвэр татан төвлөрүүлсэн.

Онцлох үйл ажиллагаа:

  • Харилцагчийн эрэлт хэрэгцээнд нийцсэн хэрэглээний хялбар байдал, нууцлал аюулгүй байдлын сайжруулалт хөгжүүлэлт хийгдсэн илүү олон боломжуудыг багтаасан шинэлэг өнгө төрхтэй апликейшны LendMN App 2.0 шинэчлэлийг амжилттай нэвтрүүлсэн.

  • Компанийн 2023 оны цэвэр ашгийн 29.9% буюу нийт 5.9 тэрбум төгрөгийн ногдол ашгийг 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хувьцаа эзэмшигчдийн үнэт цаасны дансанд байршуулсан.

  • 2024 онд компанид “Тогтвортой байдлын ажлын хэсэг” байгуулагдан, компани нь Байгаль орчин, нийгэм, засаглал (БОНЗ)-ын хүрээнд тогтвортой хөгжилд өөрсдийн хувь нэмрийг оруулах, компанийн нөөц бололцоо, хүчин чармайлтыг илүү үр дүнтэй болгох зорилгын хүрээнд компанийн тогтвортой байдлын бодлогын баримт бичгийг боловсруулж ТУЗ-ийн хурлаар хэлэлцүүлэн батлуулсан.

  • Жижиг, дунд бизнес эрхлэгчдэд зориулсан барьцаагүй, бүрэн дижитал зээл болох “Flexi Business” зээлийн бүтээгдэхүүнийг зах зээлд амжилттай нэвтрүүлсэн. 2024 оны жилийн эцсийн байдлаар 123 мянган бизнес эрхлэгч LendMN аппликейшнээр зээлийн эрхээ хэдийн тооцуулсан бөгөөд 35 мянган удаагийн олголтоор нийт 153 тэрбум төгрөгийн бизнесийн зээл олгоод байна. 2024 оны эцсийн байдлаар нийт зээлийн багцын 23 хувь нь тус бизнесийн зээлийн багцаас бүрдэж байна.

  • 100% дижитал, бизнесийн барьцаагүй зээлийн үйлчилгээ “Flexi Business” бүтээгдэхүүн нь Сингапурын Төв Банк болон Сингапурын финтек Холбооноос хамтран олгодог “Fintech Excellence Awards”-ийн Financial Inclusivity төрөлд нэр дэвшиж, Зүүн Өмнөд Ази цаашлаад олон улсын жижиг дунд бизнесийн санхүүгийн хүртээмжийг сайжруулахад өндөр хувь нэмэр оруулсан гэж хүлээн зөвшөөрөгдөж, эцсийн шатанд шалгарсан. Энэ нь дижитал бизнесийн зээлийг Монголдоо төдийгүй Зүүн Өмнөд Азид анх удаа нэвтрүүлснийг үнэлсэн чухал үйл явдал болсон.

Та бүхэн “ЛэндМН ББСБ” ХК-ийн 2024 оны жилийн санхүү, үйл ажиллагааны тайлангийн танилцуулгыг энд дарж үзнэ үү.

Шууд дамжуулалтыг “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн албан ёсны фейсбүүк хаягаар энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ