• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

52932.15

( 184.07 0.35% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 52932.15 184.07
MSE A Индекс 20394.54 53.13
MSE B Индекс 15774.22 30.42

Мэдээ мэдээлэл

ЭДИЙН ЗАСГИЙН СЭТГҮҮЛЧДИЙН КЛУБИЙН " ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ"-Д ОРОЛЦЛОО

2025-02-12 11:41:43

"МХБ-ийн өнөөгийн нөхцөл байдал, ирээдүйн зорилт" сэдвээр танилцуулга хийж чөлөөт хэлэлцүүлэг өрнүүллээ.

02-Р САРЫН 11-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-02-11 17:29:45

Энэ өдөр нийт 27,563,305,352 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

“АПУ” ХК 2024 ОНЫ ХОЁРДУГААР ХАГАС ЖИЛИЙН ЦЭВЭР АШГААС НОГДОЛ АШИГ ХУВААРИЛНА

2025-02-11 16:47:23

Нэгж хувьцаанд 65 төгрөгийн ногдол ашгийг хувьцаа эзэмшигчдэдээ олгохоор шийдвэрлэсэн байна.

Мэдээ мэдээлэл

02-Р САРЫН 11-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-02-11 17:29:45

2025 оны 02 дугаар сарын 7-ны өдөр энгийн арилжаагаар 63 хувьцаат компанийн 357,290,671 төгрөгийн үнийн дүн бүхий 993,895 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 32 компанийн хувьцааны ханш өсч, 18 компанийн хувьцааны ханш буурсан бол 13 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Монгол шевро ХК (MVO +14.99%), Сор ХК (SOR +14.98%), Дархан хөвөн ХК (DAH +14.97%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Нако түлш ХК (NKT -15.00%), Увс чацаргана ХК (CHR -14.96%), Ариг гал XK (EER -14.64%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын сангийн 22,591 ширхэг нэгж эрх 9,766,447 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 15,378 ширхэг үнэт цаас 1,512,956,060 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар ширхэг үнэт цаас 500,050 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр" ХХК-ийн 36 багц 118,800 тонн 58%-ийн агууламжтай төмрийн баяжмал 7,009,200 ам.доллар буюу 24,223,024,188 төгрөгөөр,

  • "Монголросцветмет" ТӨҮГ-ын багц 6,600 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 422,400 ам.доллар буюу 1,459,767,936 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Энэ өдөр нийт 27,563,305,352 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав. 

ТOП-20 индекс 0.32% хувиар өсч, 52,748.08 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 13,309,134,331,709.70 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ