• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

54938.56

( 68.89 0.13% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 54938.56 68.89
MSE A Индекс 21157.43 91.4
MSE B Индекс 14326.37 -128.84

Мэдээ мэдээлэл

БҮРТГЭЛТЭЙ КОМПАНИУДЫН САНХҮҮ, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГ ОЛОН НИЙТЭД ХҮРГЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ “КАПИТАЛ МАРКЕТС МОНГОЛИА” ХХК-ТАЙ ХАМТРАН ЗОХИОН БАЙГУУЛНА

2026-01-27 19:11:54

Тайлан танилцуулах арга хэмжээ 2026 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 11:00 цагт "Хас банк" ХК-иар эхлэх бөгөөд Хас банк болон МХБ-ийн  албан ёсны фэйсбүүк хуудсаар шууд дамжуулах болно. 

ЭРДЭНЭ РЕСУРС ДЕВЕЛОПМЕНТ КОРПОРЭЙШН ХААЛТТАЙ ХҮРЭЭНД $25 САЯ КАНАД ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТИЙГ ЗАРЛАЛАА

2026-01-27 18:25:25

Татан төвлөрүүлсэн орлогыг Зуун Мод молибден-зэсийн ордыг агуулсан Хөвийн Хар зэс порфирийн систем болон эргэлтийн хөрөнгийн хэрэгцээнд ашиглана.

1-Р САРЫН 27-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-01-27 12:01:37

Энэ өдөр нийт 12,313,217,924 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулаа.

Мэдээ мэдээлэл

"ХИШИГ-УУЛ" ХК ХУВЬЦАА ХУДАЛДАН АВАХ ТЕНДЕР ЗАРЛАЛАА

2025-02-11 16:29:28

"Хишиг-Уул" ХК-ийн хувьцаа эзэмшигч Я.Нэргүй нь Нээлттэй дуудлага худалдаагаар компанийн хяналтын багцыг  авсантай холбоотойгоор Компанийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.7 болон 53 дугаар зүйлийн 53.2, 54 дүгээр зүйлийн 54.4 дахь хэсэгт заасны дагуу Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2025 оны 02-р сарын 07-ны өдрийн №01 тоот тогтоолоор, компанийн бусад хувьцаа эзэмшигчдийг хувьцаагаа эргүүлэн худалдаж авахыг шаардах эрхийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэжээ.

Санал болгож буй үнэ:                                  4,393.90 төгрөг

Шаардлага хүлээн авч эхлэх хугацаа:       2025 оны 02 дугаар сарын 10

Шаардлага хүлээн авах эцсийн хугацаа:  2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийг дуустал

Хувьцааг худалдан авах төлбөрийг гүйцэтгэх өдөр :            2025 оны 03 дугаар сарын 27-ны өдөр

Бичгээр шаардлага ирүүлэх хаяг:              Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Ардчиллын өргөө,
                                                                          6 давхар, Ш/х-371, Сноу Хилл Консалтанси ХХН-ийн байр

И-мэйл хаяг:                                                   anudari@snowhill.mn

Утас:                                                                +(976)-8809 8193, 94012256

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ