• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

51832

( -715.19 -1.36% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 51832 -715.19
MSE A Индекс 19896.51 27.53
MSE B Индекс 14169.15 -0.27

Мэдээ мэдээлэл

12-Р САРЫН 15-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-12-15 14:58:25

Энэ өдөр нийт 36,809,504,337 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ЭМГЭНЭЛ

2025-12-15 14:22:08

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаа, бүртгэлийн газрын захирлыг үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Ариунсанаагийн эгэл даруу зан төлөв, нөхөрсөг дулаан сэтгэл, хөдөлмөрч, манлайлагч зан чанар нь хамт олон бидний зүрх сэтгэлд үүрд дурсагдан хүндлэгдэх болно.

12-Р САРЫН 12-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-12-12 15:29:37

Энэ өдөр нийт 16,132,387,445 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

01-Р САРЫН 27-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-01-27 16:38:07

2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр энгийн арилжаагаар 54 хувьцаат компанийн 646,969,994 төгрөгийн үнийн дүн бүхий 2,622,092 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 26 компанийн хувьцааны ханш өсч, 22 компанийн хувьцааны ханш буурсан бол 6 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Цагаантолгой ХК (TSA +14.98%), Түшиг Уул ХК (TUS +14.91%), Хүннү Менежмент ХК (HBZ +14.00%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Крипто Үндэстэн ХК (CNF -11.32%), Улаанбаатар БҮК ХК (BUK -8.68%), Бодь Даатгал XK (BODI -3.85%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын сангийн 33,983 ширхэг нэгж эрх 28,898,838 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 355 ширхэг үнэт цаас 35,500,000 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 15 ширхэг үнэт цаас 1,500 доллар (5,158,515 МNТ)-аар

Энэ өдөр нийт 716,527,347 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав. 

ТOП-20 индекс 0.24% хувиар өсч, 52,060.91 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 13,189,215,789,741.62 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ