• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

51832

( -715.19 -1.36% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 51832 -715.19
MSE A Индекс 19896.51 27.53
MSE B Индекс 14169.15 -0.27

Мэдээ мэдээлэл

12-Р САРЫН 15-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-12-15 14:58:25

Энэ өдөр нийт 36,809,504,337 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ЭМГЭНЭЛ

2025-12-15 14:22:08

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаа, бүртгэлийн газрын захирлыг үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Ариунсанаагийн эгэл даруу зан төлөв, нөхөрсөг дулаан сэтгэл, хөдөлмөрч, манлайлагч зан чанар нь хамт олон бидний зүрх сэтгэлд үүрд дурсагдан хүндлэгдэх болно.

12-Р САРЫН 12-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-12-12 15:29:37

Энэ өдөр нийт 16,132,387,445 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

01-Р САРЫН 17-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-01-17 16:20:48

2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр энгийн арилжаагаар 46 хувьцаат компанийн 573,744,721 төгрөгийн үнийн дүн бүхий 11,482,873 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 12 компанийн хувьцааны ханш өсч, 25 компанийн хувьцааны ханш буурсан бол 9 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Талх чихэр ХК (TCK +10.67%), Эрдэнэс сольюшинс ХК (AMT +4.80%), Түмэн шувуут ХК (TUM +4.59%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Ард Даатгал ХК (AIC -5.48%), Ногоон хөгжил үндэсний нэгдэл ХК (JLT -5.07%), Айтүүлс ХК (ITLS -2.53%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын сангийн 460,480 ширхэг нэгж эрх 66,654,572 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 321 ширхэг үнэт цаас 32,097,690 төгрөгөөр

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 805 ширхэг үнэт цаас 80,500,000 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Монголросцветмет" ТӨҮГ-ын 6 багц 18,900 тонн 65%-ийн агууламжтай төмрийн баяжмал 1,683,000 ам.доллар буюу 5,770,855,530 төгрөгөөр,

  • "Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК-ийн 18 багц 59,400 тонн 58%-ийн агууламжтай төмрийн баяжмал  3,504,600 ам.доллар буюу 12,016,957,986 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Энэ өдөр нийт 18,540,810,499 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав. 

ТOП-20 индекс 0.1% хувиар буурч, 51,674.98 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 13,093,902,698,057 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ