• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

51832

( -715.19 -1.36% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 51832 -715.19
MSE A Индекс 19896.51 27.53
MSE B Индекс 14169.15 -0.27

Мэдээ мэдээлэл

12-Р САРЫН 15-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-12-15 14:58:25

Энэ өдөр нийт 36,809,504,337 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ЭМГЭНЭЛ

2025-12-15 14:22:08

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаа, бүртгэлийн газрын захирлыг үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Ариунсанаагийн эгэл даруу зан төлөв, нөхөрсөг дулаан сэтгэл, хөдөлмөрч, манлайлагч зан чанар нь хамт олон бидний зүрх сэтгэлд үүрд дурсагдан хүндлэгдэх болно.

12-Р САРЫН 12-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-12-12 15:29:37

Энэ өдөр нийт 16,132,387,445 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

01-Р САРЫН 15-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-01-15 17:07:37

2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр энгийн арилжаагаар 52 хувьцаат компанийн 480,324,990 төгрөгийн үнийн дүн бүхий 1,362,304 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 22 компанийн хувьцааны ханш өсч, 23 компанийн хувьцааны ханш буурсан бол 7 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Хай би ойл ХК (HBO +14.89%), Булигаар ХК (MBG +14.09%), Шивээ овоо ХК (SHV +12.39%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Гутал ХК (GTL -14.91%), Сор ХК (SOR -9.60%), Авто импекс ХК (AOI -8.14%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын сангийн 60,545 ширхэг нэгж эрх 55,868,887 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 800 ширхэг үнэт цаас 80,000 доллар (274,165,600 МНТ)-аар тус тус арилжигдсан байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Монголросцветмет" ТӨҮГ-ын 15 багц 49,500 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 3,168,000 ам.доллар буюу 10,856,957,760 төгрөгөөр,

  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 3 багц 19,200 тонн баяжуулсан коксжих нүүрс 2,342,400 ам.доллар буюу 8,027,568,768 төгрөгөөр,

  • "Энержи Ресурс" ХХК-ийн 3 багц 19,200 тонн баяжуулсан коксжих чанаргүй нүүрс 7,296,000 ам.доллар буюу 25,003,902,720 төгрөгөөр,

  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 3 багц 19,200 тонн баяжуулсан коксжих нүүрс 2,342,400 ам.доллар буюу 8,027,568,768 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Энэ өдөр нийт 52,726,357,493 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав. 

ТOП-20 индекс 0.12% хувиар буурч, 51,770.87 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 13,084,660,619,869 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ