• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49557.97

( -613.41 -1.22% )
JavaScript chart by amCharts 3.21.520172018201920202021202220232024020,00040,00060,000
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49557.97 -613.41
MSE A Индекс 19330.46 -92.13
MSE B Индекс 14693.23 -35.9

Мэдээ мэдээлэл

04-Р САРЫН 01-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-04-01 15:12:42

Энэ өдөр нийт 13,264,858,194 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

"ГИШҮҮНЧЛЭЛИЙН ЖУРАМ"-ЫН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫГ БАТЛАМЖИЛЛАА

2025-04-01 11:02:09

Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 98 дугаар тушаалаар "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 14-р тогтоолоор баталсан "Гишүүнчлэлийн журам"-ын шинэчилсэн найруулгыг батламжиллаа.

03-Р САРЫН 31-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-03-31 15:20:33

Энэ өдөр нийт 12,092,868,579 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО, МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ, МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ САНХҮҮЖИЛТИЙН ХӨГЖЛИЙН ХОЛБОО ХООРОНД ХАМТЫН  АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

2024-11-29 14:52:13

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор (2024.11.28) төрийн ордонд “Монгол Улс-Ногоон хөгжлийг санхүүжүүлэх нь” сэдэвт форум зохион байгуулагдлаа.

Энэ үеэр Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан, “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Үйл ажиллагааны газрын захирал И.Жавхлан болон Монголын Тогтвортой санхүүжилтийн хөгжлийн холбооны удирдах зөвлөлийн дарга Р.Мөнхтуяа нар хамтын ажиллагааны санамж бичиг үзэглэсэн.

Санамж бичигт талууд Уур амьсгалын өөрчлөлт, Тогтвортой хөгжил, Тогтвортой байдлын тайлагналын өсөн нэмэгдэж буй чиг хандлагатай нийцүүлж Монголын компаниуд, ААН, Санхүүгийн байгууллагуудын БОНЗ, Тогтвортой байдлын тайлагналын ил тод байдлыг хангуулах, нэгдсэн тайлагналын стандарт, аргачлалыг цахимжуулах, компаниудад БОНЗ-ын тайлагналыг цахим системээр дамжуулан, үнэн зөв, бодит мэдээллийг боловсруулж гаргах дадалд хэвшүүлэх, шаардлагатай сургалт мэдээлэл, гарын авлага, заавар зөвлөмжийг БОНЗ-ын тайлагналын нэгдсэн системд оруулж, тасралтгүй хөгжүүлэх, шинэчлэхтэй холбоотой өргөн хүрээний ажлуудыг талууд хамтын ажиллагааны хүрээнд шат дараатай авч хэрэгжүүлэх үндсэн чиглэл, ерөнхий зарчмыг тусгалаа.

БОНЗ, тогтвортой байдлын тайлагналыг системийг нэвтрүүлснээр БОНЗ-ын дата мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэх, компаниудын  тайлагнал боловсронгуй, хүртээмжтэй болохын зэрэгцээ олон нийтэд мэдээлэхэд илүү хялбар болох юм.

“Монголын хөрөнгийн бирж” ХК 2022 онд БОНЗ, тогтвортой байдлын тайлагналын удирдамжийг гарган, журмын дагуу бүртгэлтэй хувьцаат компаниуд сайн дурын үндсэн дээр тайлангаа ирүүлж эхэлсэн бөгөөд одоогоор 14 компани тайлан мэдээллээ илгээсэн байна.

Түүнчлэн 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс холбогдох журамд өөрчлөлт оруулж, 1-р ангиллын компаниуд БОНЗ тайланг жил бүр заавал ирүүлэх, тайлан мэдээллээ англи хэл дээр гаргахыг тусгасан.

БОНЗ-ын тайлагнал нь зах зээлд харилцагч талуудын итгэлцүүрт тодорхой хувь нэмэр оруулдаг агаад сүүлийн жилүүдэд хөрөнгийн зах зээлд Хаан банк болон, "ТЖТБ" ХХК-ийн ногоон бонд гарч, амжилттай арилжигдсан жишээнүүдээс анзаарч болох юм.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ