• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

54541.49

( -54.57 -0.1% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 54541.49 -54.57
MSE A Индекс 20889.07 23.35
MSE B Индекс 14257.13 -102.54

Мэдээ мэдээлэл

2026 ОНЫ 1-Р САРЫН 6-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-01-06 16:32:44

Энэ өдөр нийт 7,643,623,705 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

“ОЛЛОО” ХК НЬ ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ ЗАРЛАЛАА

2026-01-06 14:49:18

Хурал 2026 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 16:00 цагт, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Люкс центр, 3 давхарт, 305 тоотод зохион байшуулагдана.

2026 ОНЫ 1-Р САРЫН 5-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-01-05 15:02:09

Энэ өдөр нийт 13,081,048,235 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

11-Р САРЫН 05-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-11-05 16:51:54

2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр энгийн арилжаагаар 47 хувьцаат компанийн 285,620,348 төгрөгийн үнийн дүн бүхий 383,819 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 19 компанийн хувьцааны ханш өсч, 19 компанийн хувьцааны ханш буурсан бол 9 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Монгол керамик ХК (KEK +15.00%), Монноос ХК (MNS +14.99%), Монгол алт ХК (ERS +14.97%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Гутал ХК (GTL -13.24%), Тандэм инвэст ББСБ ХК (VIK -3.83%), Монложистикс Холдинг ХК (MLG -3.52%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын сангийн 14,482 ширхэг нэгж эрх 7,335,642 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 80 ширхэг үнэт цаас 8,000,000 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Энержи Ресурс" ХХК-ийн 3 багц 19,200 тонн баяжуулсан коксжих нүүрс 20,160,000 юань буюу 9,677,001,600 төгрөгөөр,

  • "Монголросцветмет" ТӨҮГ-ын 5 багц 16,500 тонн 52% агууламжтай төмрийн хүдэр 1,089,000 ам.доллар буюу 3,710,680,380 төгрөгөөр,

  • "Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК-ийн 2 багц 6,600 тонн 58%-ийн агууламжтай төмрийн баяжмал 369,000  ам.доллар  буюу 1,349,338,320 төгрөгөөр,

  • "Эрдэнэс Тавантолгой" ХК"-ийн 40 багц 256,000 тонн эрчим хүчний нүүрс /битумт, үл барьцалдах нүүрс/ 14,412,800 ам.доллар буюу 49,110,462,976 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Энэ өдөр нийт 64,148,439,266 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав. 

ТOП-20 индекс 0.08% хувиар буурч, 48,876.05 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 12,399,107,762,432 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ