• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

54781.37

( -65.29 -0.12% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 54781.37 -65.29
MSE A Индекс 21067.5 -8.49
MSE B Индекс 14357.97 -80.1

Мэдээ мэдээлэл

1-Р САРЫН 23-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-01-23 13:09:11

Энэ өдөр нийт 69,923,035,655 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулаа.

НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХҮСЭЛТЭЭР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2026-01-23 12:20:38

Сургалтад Нийгмийн Даатгалын Ерөнхий Газрын 44 ажилтан, албан хаагч танхимаар, 21 аймаг, 9 дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэсийн 500 гаруй албан хаагчид цахимаар хамрагдлаа.

1-Р САРЫН 22-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-01-22 12:11:19

Энэ өдөр нийт 129,091,059,230 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулаа.

Мэдээ мэдээлэл

УРАЛДААНТ ШАЛГАРУУЛАЛТ ЯВУУЛАХ ТУХАЙ

2014-12-01 11:45:35
Үнэт цаасны зах зээлд зохицуулалттай үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон компаниудын харилцагчдыг уралдаант шалгаруулалтын үндсэн дээр бусад тусгай зөвшөөрөлтэй компаниудад шилжүүлэх ажлын хэсгийг Хорооны даргын 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 335 дугаар тушаалаар байгуулаад байна. 
Иймд үнэт цаасны зах зээлд зохицуулалттай үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон дараах нэр бүхий үнэт цаасны компанийн харилцагчдыг шилжүүлэн авах сонгон шалгаруулалтад оролцохыг хүссэн компани Хорооны 2008 оны 221 дүгээр тогтоолоор баталсан “Тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон брокер, дилерийн компанийн харилцагчдыг шилжүүлэх тухай журам”-ын 3.2-т заасан бичиг баримтыг бүрдүүлж, битүүмжлэн 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн дотор тус Хороонд ирүүлнэ үү.
    
Ажлын хэсэг уралдаант шалгаруулалтад ирүүлсэн бичиг баримтыг хүлээн авах сүүлийн хугацаанаас хойш ажлын 15 хоногийн дотор шийдвэрлэж, холбогдох харилцагчдыг шилжүүлэх болно. 


Эх сурвалж:  Санхүүгийн зохицуулах хороо

Мэдээллийн алба 
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ