• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

47573.82

( 246.95 0.52% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 47573.82 246.95
MSE A Индекс 17411.47 113.9
MSE B Индекс 14375.53 6.3

Мэдээ мэдээлэл

“МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ” ХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛЫН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ Б.ДӨЛГӨӨН ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САНГИЙН УДИРДЛАГУУДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

2025-04-18 12:26:13

Уулзалтаар баялагийн сангийн ирээдүйн чиг хандлага, хөрөнгийн зах зээлийн оролцооны талаар хамтын ажиллагааны санал солилцов.

“МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ” ХК ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДЭДЭЭ НОГДОЛ АШИГ ХУВААРИЛЛАА

2025-04-18 09:40:21

2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр "Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв" ХХК-аар дамжуулан татварын дараах 5,315,705,427.90 төгрөгийг 9,635 хувьцаа эзэмшигчийн дансанд байршуулж, компанийн 66% эзэмшигч Сангийн яам буюу улсын төсөвт 10,871,378,992.00 төгрөгийн ногдол ашгийг тус тус шилжүүллээ.

“ИННОВЭЙШИ ИНВЕСТМЕНТ” ХК-ИЙН ОЛОН НИЙТЭЭС ТАТАН ТӨВЛӨРҮҮЛСЭН ХӨРӨНГИЙН ЗАРЦУУЛАЛТЫН ТАЙЛАНГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА

2025-04-17 18:19:09

Тус компани одоогоор нийт татан төвлөрүүлсэн хөрөнгийн 39.4%-ийг зориулалтын дагуу зарцуулаад байгаа ба үлдсэн хөрөнгийг зориулалтын дагуу 2025 болон 2026 онуудад зарцуулахаар төлөвлөснөө мэдэгдлээ.

Мэдээ мэдээлэл

ҮНЭТ ЦААСНЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛСЭН ТЭМДЭГЛЭЛТ ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН ЦАН ЦОХИХ ЁСЛОЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2024-08-28 12:15:02

“Монголын хөрөнгийн бирж” ХК, Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо хамтран өнөөдөр /2024.08.28/ Монгол Улсад бэлэн мөнгөний арилжаа эхэлсэн өдөр буюу Үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа эхэлсэн өдрийг тохиолдуулж биржийн 7286 дахь арилжааг эхлүүлэх "Цан цохих” ёслол зохион байгууллаа. 

Ёслолын ажиллагаанд “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Цогтбаяр, Үйл ажиллагааны газрын захирал И.Жавхлан,  Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны Гүйцэтгэх захирал Б.Буянхишиг, Монголын банкны холбооны Гүйцэтгэх захирал Л.Амар, "БиДиСЕК ҮЦК" ХК-ийг Гүйцэтгэх захирал Б.Лхагвадорж болон албаны бусад төлөөлөгчид оролцсон. 

Үйл ажиллагааг нээж “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Цогтбаяр хэлсэн үгэндээ:  

"1995 оны 8 дугаар сарын 28-ны өдөр иргэд өөрсдийн өмч хувьчлалын цэнхэр тасалбараар худалдан авсан хувьцаагаа бэлэн мөнгөөр арилжаалсан буюу үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжааны эхэлсэн бөгөөд МХБ-ийн санхүүжилтээр vйл ажиллагаа явуулж байсан 29 брокерын пүүсийг хувьчилж, брокер, дилерийн үйл ажиллагаа явуулах эрх бүхий бие даасан хуулийн этгээд болгон зохион байгуулсан.  

Хоёрдогч зах зээлийн анхны арилжаагаар “Монгол эд импекс” ХК-ийн 100 ширхэг хувьцааг “Санар” брокерын пүүсийн харилцагч худалдах захиалга өгч, “Мэргэн санаа” брокерын пүүс худалдан авснаар түүхэнд тэмдэглэгдэн үлджээ.  

Бэлэн мөнгөний арилжаа эхэлснээр "цэнхэр тасалбар"-аар худалдан авч эзэмшсэн хувьцаагаа иргэд хоорондоо болон бусад этгээдэд бэлэн мөнгөөр худалдаж, өмч хувьчлалын үр шимийг бодитоор хүртэж эхэлсэн билээ. 

Тэр цагаас хойш өнгөрсөн он жилүүдэд МХБ нь түүхэн хөгжлийн шатуудыг дамжин, өнөөдөртэй золголоо. 

Энэ хугацаанд Монголын хөрөнгийн бирж /2024.08.27-ны өдрөөр/ зөвхөн хоёрдогч зах зээлийн арилжаагаар 

  • 4,712,114 ширхэг Компанийн бондыг 476,574,637,788 төгрөгөөр 

  • 2,149,454 ширхэг Засгийн газрын үнэт цаасыг 211,438,154,730 төгрөгөөр 

  • 3,970,687,934 ширхэг Хувьцааг 1,772,283,528,425 төгрөгөөр 

  • 57,324,081 ширхэг Хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийг 23,950,438,437 төгрөгөөр 

  • 830,526 ширхэг Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг 61,651,163,030 төгрөгөөр тус тус арилжаалж, зах зээлийн үнэлгээ 12,015,815,520,835 төгрөгт хүрсэн амжилттай ажиллаж байна. 

Ингээд Монголын хөрөнгийн биржийн хоёрдогч зах зээлийн арилжаа эхэлсний 29 жилийн түүхт өдрийг тохиолдуулан Монголын хөрөнгийн зах зээлд үйл ажиллагаа явуулж буй бүхий л брокерууддаа, мөн арилжаанд оролцож буй нийт хөрөнгө оруулагчдадаа ажлын амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж цан цохих ёслолын ажиллагаа нээснийг мэдэгдье” гэв. 

Түүнчлэн хөрөнгийн зах зээлийн энэхүү тэмдэглэлт өдрийг тохиолдуулж Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо, Монголын банкны холбоо хамтран санхүүгийн салбарын бэлгэдэл болсон "Бухын хөшөө" урлалыг бүтээхэд дэмжлэг үзүүлсэн гишүүн байгууллагуудад талархлын бичиг гардууллаа. 

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ