• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49079.57

( 62.83 0.13% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49079.57 62.83
MSE A Индекс 18794.56 31.6
MSE B Индекс 15178.75 -15.98

Мэдээ мэдээлэл

"ТЖБТ" ХХК-ИЙН "GREEN RECYCLE" БОНД ХӨТӨЛБӨРИЙН 1-Р ТРАНЧИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ХААГДЛАА

2024-10-31 18:09:12

Арилжааны системд нийт 148 хөрөнгө оруулагчийн 148 захиалга бүртгэгдэж, арилжаа амжилттай хаагдав

10-Р САРЫН 31-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-10-31 16:24:27

Энэ өдөр нийт 47,434,542,499 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

“МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨЛ “БНХАУ-ЫН НҮҮРС, КОКС, ГАНГИЙН АЖ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ЧУУЛГА УУЛЗАЛТ”-Д ОРОЛЦЛОО

2024-08-26 15:10:29

БНХАУ-ын Чиндао хотноо 2024 оны 8 дугаар сарын 21-23-ны өдрүүдэд зохион байгуулагдсан “БНХАУ-ын нүүрс, кокс, гангийн аж үйлдвэрлэлийн 13 дах удаагийн чуулга уулзалт”-д “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Бизнес хөгжлийн газрын Захирал Т.Хаш-Эрдэнэ, Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаа, бүртгэлийн газрын захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Ариунсанаа, Уул уурхайн бүтээгдэхүүний гишүүнчлэл хариуцсан мэргэжилтэн А.Цэрэнлхам нар оролцлоо.

Тус чуулганы нээлтэд Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин Сайдын Яамны Худалдааны төлөөлөгч бөгөөд зөвлөх Ц.Түмэнбаяр үг хэлж, МХБ-ийн Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ “Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааны өнөөгийн байдал” сэдвээр илтгэл тавьж, оролцогчдод мэдээлэл өгсөн.

Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ

БНХАУ-ын ган, төмрийн хүдэр, өнгөт металл, эрчим хүч, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн мэдээ, мэдээллийг нийтэлдэг MySteel.com дата платформоос энэхүү үйл ажиллагааг жил бүр зохион байгуулдаг ба энэ удаа нийт 400 гаруй аж ахуйн нэгж, байгууллагын 1200 орчим төлөөлөгч хамрагдсан юм.  

Энэ үеэр Монголын хөрөнгийн биржийн төлөөлөл БНХАУ-ын MySteel.com платформыг үүсгэгч Shanghai Ganglian E-commerce Holdings Co., Ltd ТУЗ-ын дарга Гао Бо тэргүүтэй холбогдох албаны хүмүүстэй уулзалт хийлээ.

Тус уулзалтаар талууд үйл ажиллагааны мэдээлэл солилцож, хойшид уул уурхайн бүтээгдэхүүний зах зээлийн мэдээ мэдээллийг тогтмол солилцох, МХБ-ийн уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны мэдээлэл байршуулах тусгай цэсийг MySteel.com платформд үүсгэх, БНХАУ-ын зах зээлд Монголын хөрөнгийн биржийн үйл ажиллагааг сурталчлах чиглэлүүдээр хамтран ажиллах боломжийг судлах, цаашид хамтын ажиллагааг эхлүүлэхээр тохиролцсон.

“Монголын хөрөнгийн бирж” ХК болон MySteel.com платформын төлөөлөл

Түүнчлэн БНХАУ-ын Далианы коммодити биржийн Уул уурхайн албаны удирдлагуудтай уулзалт хийж, биржүүд харилцан үйл ажиллагаатай танилцах, уул уурхайн бүтээгдэхүүний зах зээлд оролцогчдын оролцоог нэмэгдүүлэх болон бусад чиглэлээр хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах ажлыг хэсэг гаргаж ажиллахаар боллоо.

Монгол Улсын Засгийн Газрын 2023 оны 02-р сарын 08-ны өдрийн 59 дугаар тогтоолоор уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааг МХБ-ээр гүйцэтгүүлэх тухай шийдвэрлэсэн. МХБ нь 2024 оны эхний хагас жилд нийт 810 удаагийн арилжааг зохион байгуулаад байна.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ