• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49025.79

( -464.53 -0.94% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49025.79 -464.53
MSE A Индекс 18992.91 -145.03
MSE B Индекс 14952.13 69.81

Мэдээ мэдээлэл

"МОНГОЛ ХУВЬЦАА ҮЦК" ХХК-ИЙН ГИШҮҮНЧЛЭЛИЙН ЭРХИЙГ СЭРГЭЭЛЭЭ

2024-11-22 16:03:33

"Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2024 оны 11 дүгээр сарын 18-ний өдрийн 52 тоот тогтоолоор "Монгол хувьцаа ҮЦК" ХХК-ийн гишүүнчлэлийн эрхийг сэргээлээ.

11-Р САРЫН 21-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-11-21 16:02:50

Энэ өдөр нийт 10,966,664,187 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

11-Р САРЫН 20-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-11-20 18:13:01

Энэ өдөр нийт 6,992,581,177 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав. 

Мэдээ мэдээлэл

“ТӨРИЙН БАНК” ХК 2024 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГАА ОЛОН НИЙТЭД НЭЭЛТТЭЙ ТАНИЛЦУУЛЛАА

2024-08-22 11:39:56

“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн I ангилалд бүртгэлтэй “Төрийн банк" ХК 2024 оны 8 дугаар сарын 22-ны өдөр 2024 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайлан, санхүүгийн үр дүнгээ танилцууллаа.

Тайлант хугацаанд:

Байгууллагын үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлтийн явц:

Төрийн банк 2024 онд БИЗНЕС ТӨЛӨВЛӨГӨӨ-ний хүрээнд Зах зээлээ тэлж, санхүүгийн үзүүлэлтүүдийг зорилтот түвшинд хүргэх, Дундаж давхаргыг дэмжихэд чиглэсэн санхүүгийн боловсрол, зөвлөгөө, мэдээлэл хүргэх, бүтээгдэхүүн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, цахим шилжилт хийх, Банкны үйл ажиллагааг байгальд ээлтэй, нийгмийн хариуцлагатай, зохистой засаглалыг бэхжүүлэх чиглэлд хийсэн ажлууд зорилтод түвшиндээ хүрч төлөвлөсөн гүйцэтгэлээ ханган ажиллалаа.

2024 оны эхний хагас жилийн санхүүгийн гүйцэтгэл:

2024 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар банкны нийт активын хэмжээ 5,531.2 тэрбум төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 37 хувиар өсөж, нийт зээлийн багц 3,140.9 тэрбум төгрөг болж өмнөх оны мөн үеэс 30.2 хувиар өссөн ба чанаргүй зээлийн хувийг 6.2 хувь болгон өмнөх оны мөн үеэс 3.1 нэгжээр бууруулсан байна. Мөн банкны өөрийн хөрөнгө 569.2 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 14.4 хувиар өссөн ба татварын дараах ашиг алдагдал өмнөх оны мөн үеэс 2.7 тэрбум төгрөгөөр өсөж, тайлант хугацаанд 44.8 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллалаа.

Тайлант хугацаанд Монголбанкны шалгуур үзүүлэлтийг тогтмол ханган ажилласан ба үүнээс, төлбөр түргэн гүйцэтгэх чадварын харьцааг 37.9 хувиар, нийт өөрийн хөрөнгө, эрсдэлээр жинлэсэн активын зохистой харьцааг 15.8 хувиар тус тус хангаж эрсдэл даах чадвар, харилцагчийн төлбөр тооцоог саадгүй гүйцэтгэх нөхцөл боломжийг бүрдүүлэн ажиллаж байна.

2024 оны эхний хагас жилийн онцлох үйл явдлууд:

  • 31.5 сая ам.долларын эх үүсвэр татлаа: Банк хөдөө аж ахуйн салбарын зээлийн зориулалтаар Америкийн Нэгдсэн Улсын Каргилл Файнэншл Сервисес Интернэйшнл (Cargill Financial Services International Inc) байгууллагаас хамтын ажиллагаагаа өргөжүүлэн нийт 31.5 сая ам.долларын эх үүсвэрийг татан төвлөрүүллээ.

  • Банкны “Хүний нөөцийн бодлого”-ыг шинэчлэн баталлаа: Банкны “Хүний нөөцийн бодлого”-д шинэчлэл хийснээр цаашид хүний нөөцийн засаглал, удирдлага зохион байгуулалт, эрх үүргийг бүрэн хэрэгжүүлэх, байгууллагын соёлыг төлөвшүүлж ажилтнуудын оролцоог нэмэгдүүлэх, хүний эрх жендэрийн эрх тэгш байдлыг хангах, ажилтныг илүү үр бүтээмжтэй, сэтгэл ханамжтай, тогтвор суурьшилтай ажиллуулах тогтолцоог бэхжүүлж, хүний нөөцийн бодлого, үйл ажиллагааг хэрэгжүүлэх эрх зүйн орчинг сайжрууллаа.

  • “Хоршооны гишүүн малчны зээл”-ийг олгож эхэллээ: Монгол Улсын Засгийн газрын тогтоолыг үндэслэн ХХААХҮЯ, Сангийн яам, Монголбанк, Зээлийн батлан даалтын сан, Арилжааны банкууд уламжлалт мал аж ахуйг дэмжих зорилгоор харилцан тохиролцож гэрээ байгуулан “Хоршооны гишүүн малчны зээл”-ийг олгож эхэлсэн.

  • Малчны зээлийн хугацааг сунгалаа: Улсын хэмжээнд өвөлжилт, хаваржилтын нөхцөл хүндэрсэнтэй холбоотой 57,069 зээлийн дансанд 674.0 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй малчны зээлийн хугацааг 12 сараар сунгаж, Үүнээс 48,879 зээлийн дансанд 599.2 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй Малчин иргэнд олгосон зээлийн 2024 онд харилцагчаас төлөх зээлийн хүүг 6 хувь болгон өөрчилсөн.

  • Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаа хүчин төгөлдөр зохион байгууллаа: 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар “Төрийн банк” ХК-ийн 2023 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх Төлөөлөн удирдах зөвлөлийн дүгнэлтийг баталлаа.

  • 49.9 тэрбум төгрөгийн ногдол ашгийг тараалаа: Мөн “Төрийн банк” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 10 дугаар тогтоолын дагуу 2023 оны жилийн эцсийн цэвэр ашгаас нийт 49.9 тэрбум төгрөгийн ногдол ашгийг 9,211 хувьцаа эзэмшигчдэд 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв" ХХК болон банкаар дамжуулан олголоо.

Та бүхэн “Төрийн банк" ХК-ийн  2024 оны эхний хагас жилийн тайлангийн танилцуулгыг энд дарж үзнэ үү.

Шууд дамжуулалтыг “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн албан ёсны фэйсбүүк хаягаар энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ