• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

52547.19

( 425.55 0.82% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 52547.19 425.55
MSE A Индекс 19868.98 90.38
MSE B Индекс 14169.42 -494.42

Мэдээ мэдээлэл

12-Р САРЫН 15-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-12-15 14:58:25

Энэ өдөр нийт 36,809,504,337 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ЭМГЭНЭЛ

2025-12-15 14:22:08

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаа, бүртгэлийн газрын захирлыг үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Ариунсанаагийн эгэл даруу зан төлөв, нөхөрсөг дулаан сэтгэл, хөдөлмөрч, манлайлагч зан чанар нь хамт олон бидний зүрх сэтгэлд үүрд дурсагдан хүндлэгдэх болно.

12-Р САРЫН 12-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-12-12 15:29:37

Энэ өдөр нийт 16,132,387,445 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ

2024-08-20 15:25:30

Огноо: 2024.08.19 

Тендер шалгаруулалтын төрөл: Ажил 

Тендер шалгаруулалтын нэр: Барилгын гадна фасадын засвар (сэргээн) 

Тендер шалгаруулалтын дугаар: МХБ/20240101123 

Нийт төсөвт өртөг: 160,000,000 (нэг зуун жаран сая) төгрөг 

Тендер шалгаруулалтын арга: Нээлттэй 

  1. “Монголын хөрөнгийн бирж” ХК нь тендер шалгаруулалтын баримт бичигт заасан шаардлага, шалгуур үзүүлэлт хангасан аж ахуй эрхлэгчийг тендер ирүүлэхийг урьж байна. 

  2. Тендер шалгаруулалт нь дараах багцуудаас бүрдэнэ: “Үгүй” 

  3. Тендерийг 2024 оны 09 сарын 06-ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө тендер шалгаруулалтын баримт бичигт зааснаар илгээх ба тендерийг 2024 оны 09 сарын 06-ны өдрийн, 10 цаг 30 минутад нээнэ. 

  4. Тендерийн хувилбарт саналыг зөвшөөрөх эсэх: “Зөвшөөрөхгүй” 

  5. Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй эсэх: “Эрхгүй”  

  6. Тендер нь түүнийг нээснээс хойш ажлын 30 ба түүнээс дээш өдрийн хугацаанд хүчинтэй байхаар тендерт заана.  

  7. Тендерийн баталгаа шаардах эсэх: “Тийм” 

  8. Тендер шалгаруулалтыг урьдчилан зохион байгуулж байгаа эсэх: “Үгүй” 

  9. Тендер шалгаруулалтыг хоёр үе шаттай зохион байгуулж байгаа эсэх: “Үгүй” 

  10. Оролцогч цахим системийн үйлчилгээний хураамж төлснөөр тендер илгээх эрхтэй байна. 

“Монголын хөрөнгийн бирж” ХК, Сүхбаатарын талбай-3, Улаанбаатар 15160, Монгол улс 

Утасны дугаар: 11-310470 /3113/  

Цахим шуудангийн хаяг: info@mse.mn  

Цахим хаяг: www.tender.gov.mn, www.mse.mn 

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ