• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49066.67

( 81.22 0.17% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49066.67 81.22
MSE A Индекс 18015.01 41
MSE B Индекс 14476.99 -48.79

Мэдээ мэдээлэл

"ЭРДЭНЭ РЕСУРС ДЕВЕЛОПМЕНТ КОРПОРЭЙШН" ХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ БҮРТГЭЛД ӨӨРЧЛӨЛТ ОРЛОО

2025-08-08 11:42:45

Тус компанийн 365,751,958 ширхэг энгийн хувьцааг Канад улсын Торонтогийн хөрөнгийн биржид нэмж бүртгэсэн 50,000 ширхэг хувьцаагаар нэмэгдүүлж, компанийн нийт хувьцааны тоог 365,801,958 ширхэг байхаар үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт орууллаа. 

“ТАЛХ ЧИХЭР” ХК 2025 ОНЫ ХАГАС ЖИЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГАА ОЛОН НИЙТЭД НЭЭЛТТЭЙ ТАНИЛЦУУЛЛАА

2025-08-07 18:10:00

Тус компани нь "Ажилтнуудын сэтгэл зүй болон эрүүл мэндийг дэмжин, тогтвортой, аюулгүй ажиллах нөхцлийг сайжруулж, эвсэг нэгдмэл хамт олон бүрдүүлэх арга хэмжээг сар тутамд явуулах, үндсэн цалин 30%-иар нэмэгдүүлнэ" гэжээ.

“ИННОВЭЙШН ИНВЕСТМЕНТ” ХК 2025 ОНЫ ХАГАС ЖИЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГАА ОЛОН НИЙТЭД НЭЭЛТТЭЙ ТАНИЛЦУУЛЛАА

2025-08-07 17:19:20

“Инновэйшн Инвестмент” ХК-ийн 2025 оны эхний хагас жилийн цэвэр ашиг 7.3 тэрбум төгрөгт хүрснээр өнгөрсөн оны мөн үеэс 38.6 хувиар өсч хагас жилийн төлөвлөгөөг 124 хувиар биелүүлсэн байна.

Мэдээ мэдээлэл

“ЭМ ЖИ ЭЛ АКУА” ХК 2024 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГАА ТАНИЛЦУУЛЛАА

2024-08-12 13:10:36

“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн хоёрдугаар ангилалд бүртгэлтэй "Эм Жи Эл Акуа" ХК нь (MSE: MGLA) 2024 оны эхний хагас жилийн санхүү, үйл ажиллагааны үр дүнгийн тайлангаа олон нийтэд хүргэлээ.

2024 оны эхний хагас жилийн онцлох үйл явдлууд:

  • 2024 оны 6-р сард Хөрөнгийн биржээр дамжуулан зах зээлд 87,555,616 ширхэг хувьцааг гаргаж, 15.2 тэрбум төгрөгийг амжилттай татан төвлөрүүлж, олон нийтэд нээлттэй ХК боллоо.

  • Зах зээлээ тэлэх зорилгоор орон нутгийн борлуулалтыг дэмжиж 20тн даацтай, 2 автомашинаар парк шинэчлэлт хийж, 5 бүсийн гэрээт борлуулагчдад өөрийн бүтээгдэхүүнийг түгээж байна.

  • Бизнестээ баримталдаг гол зарчим чанар бөгөөд Монгол Улсын савласан усны MNS 5007:2022, ундны усны MNS 0900:2018 чанарын стандарт болон олон улсын FSSC 22000 хүнсний аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо, ISO9001 чанарын удирдлагын тогтолцооны стандартуудыг нэвтрүүлж, үйлдвэрлэлийн түвшинээ тогтмол ахиулж ирсэн.

  • Компани нь ISO сертификатын магадлан аудитыг тухай бүр хийлгэж, хүнсний аюулгүй байдлаа бүрэн ханган, олон улсын түвшинд баталгаажуулж, 5-р түвшинээс 6-р түвшин болж ахиуллаа.

  • БОНЗ бодлогын хүрээнд 0.2л , 0.33л, 0.5л-ийн хуруу савны жин бууруулалт хийж, эхний хагас жилийн байдлаар 16,425 кг хуванцрыг байгальд хаягдахаас сэргийлсэн.

  • Компани 6695 кг хаягдал хуванцар савыг “TML ПЛАСТИК” хуванцар сав дахин боловсруулах үйлдвэрт нийлүүллээ.

2024 оны эхний хагас жилийн үйлдвэрлэл:

“Эм Жи Эл Акуа” ХК нь 2024 оны эхний хагас жилийн байдлаар 17,8 сая литр усаар 12,9 сая ширхэг савласан ус үйлдвэрлэж, 2 төрлийн бүтээгдэхүүнийг 6 төрлийн савлагаагаар савласан.

2024 оны эхний хагас жилийн санхүүгийн үр ашиг:

“Эм Жи Эл Акуа” ХК нь 2024 оны эхний хагас жилд нийт 11 тэрбум төгрөгийн борлуулалтын орлого олж, 1,1 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллалаа.

Тайлант хугацаанд улсын төсөвт нийт 1,5 тэрбум төгрөгийн татвар, шимтгэлийг цаг хугацаанд нь төлж, улсын төсөв бүрдэлтэд хувь нэмрээ орууллаа.

САНХҮҮГИЙН ТАЙЛАН

Балансын бүтцэд гарсан өөрчлөлтүүд:

  • Харилцагчдаа дэмжин, нөөц бүрдүүлэлтээ сайжруулснаар авлага өмнөх онтой харьцуулахад 21%-р өссөн.

  • Компанийн эргэлтийн хөрөнгийн дүн 20% өссөн.

  • Компанийн эргэлтийн харьцаа 5.98

  • Төлбөрийн чадварын харьцаа 2.43

  • Бэлэн мөнгөний төлбөрийн чадвар 1.85

  • Нийт хөрөнгийн өгөөж /ROA/ 2.71%

  • Өөрийн хөрөнгийн өгөөж /ROE/ 3.02%

ОРЛОГО ҮР ДҮНГИЙН ТАЙЛАН

  • 2024 оны 2-р улирлын байдлаар өмнөх оны мөн үетэй харьцуулахад "Эм Жи Эл Акуа" ХК-ийн борлуулалтын орлого 13%-р өссөн байна.

  • Үйл ажиллагааны зардал өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 41%-р өссөн. Үүнд: тайлант хугацаа буюу энэ оны 2-р сард ажилтнуудын цалин, хөлсийг 20% нэмсэн болон хувьцаат компани болсонтой холбоотойгоор нэг удаагийн шинжтэй мэргэжлийн ажил үйлчилгээний зардал тусгасан.

  • Компанийн цэвэр ашиг үр дүнгийн хувьд өнгөрсөн оны мөн энэ үетэй харьцуулахад цэвэр ашиг 2 %-р буурсан байна. Үүнд дээрх үйл ажиллагааны зардал нөлөөлсөн байна.

Компани сүүлийн хагас жилд борлуулалтын төлөвлөгөөнд хүрч ажиллан, борлуулалтын өсөлтийг хадгалан, зардлын хэмнэлт үзүүлж зорилтот ашгийн түвшинд хүрэх болно.

Та бүхэн “Эм Жи Эл Акуа” ХК-ийн 2024 оны эхний хагас жилийн тайлангийн танилцуулгыг энд дарж үзнэ үү.

Шууд дамжуулалтыг “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн албан ёсны фэйсбүүк хаягаар энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ