• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

50631.72

( 258.41 0.51% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 50631.72 258.41
MSE A Индекс 19557.38 -134.92
MSE B Индекс 15089.82 -6.33

Мэдээ мэдээлэл

12-Р САРЫН 24-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-12-24 15:25:04

Энэ өдөр нийт 2,088,756,320 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗАР 

2024-12-24 14:47:54

Материалыг 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө ирүүлэх ба саналыг 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 10 цаг 30 минутад нээнэ. 

АВТОМАШИНЫ ДУУДЛАГА ХУДАЛДААНД УРЬЖ БАЙНА

2024-12-24 09:39:23

Дуудлага худалдаа 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 10:00 цагт “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн байр, хоёрдугаар давхарын хурлын танхимд болно.   

Мэдээ мэдээлэл

“ГАЗАР ШИМ ҮЙЛДВЭР” ХК 2024 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГАА ОЛОН НИЙТЭД НЭЭЛТТЭЙ ТАНИЛЦУУЛЛАА

2024-08-09 16:26:58

“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн I ангилалд бүртгэлтэй “Газар Шим Үйлдвэр” ХК 2024  оны 08 дугаар сарын 09-ний өдөр 2024 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайлан, санхүүгийн үр дүнгээ танилцууллаа.

Тайлант хугацаанд:

  1. Байгууллагын үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлтийн явц

    • Бизнесийн үйл ажиллагааны чадамжийг нэмэгдүүлэх, компанийн үйл ажиллагааг тэлэх хөрөнгө оруулалт хийх ажлын гүйцэтгэл 75%-д хүрлээ.

      Үйлдвэрлэлийн чиглэлд хөрөнгө оруулалт хийж, хүчин чадлын ашиглалтыг нэмэгдүүлсэн, шинэчилсэн зохион байгуулалт хийснээр Нөөшилсөн ногооны үйлдвэрлэл 25,3%, Артишок ундаа үйлдвэрлэл 41% тус тус өсгөсөн.

    • Хүнсний ногооны механикжсан агуулахын барилгын ажлыг 2024 оны 06 сараас эхлүүллээ. Шинээр 6 төрлийн бүтээгдэхүүн хөгжүүлэн зах зээлд нэвтрүүлэх ажлын бэлтгэл, гүйцэтгэл 80% хүрлээ.

    • Кетчуп, Халуун ногоотой чихэрлэг Чили соус, Майонез зэрэг бүтээгдэхүүн дээр бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн туршилтыг хийж, түүхий эд болон таг, уутан савлагааны захиалгыг хийн, бүтээгдэхүүн үйлдвэрлэлд гарахаас өмнөх бэлтгэл ажлуудыг ханган ажиллалаа.

    • Хүүхдийн нухаш бүтээгдэхүүний 3 төрөлд үйлдвэрлэлд нэвтрүүлэх туршилтыг хийлээ. Хаяг, шошгоны загварыг эцэслэн батлаж, таг болон 90 гр уутан савлагаа, түүхий эд, тоног төхөөрөөмж бэлэн болоод байна.

  • Борлуулалтын системийн бүрэн өөрчлөлт нэвтрүүлэн компанийн борлуулалтын хүчин чадлыг нэмэгдүүлэх чигдлэлд дараах ажлууд хийгдсэн бөгөөд гүйцэтгэл 100%-д хүрлээ.

    • Борлуулалтын талбараа оновчтой хувааж, хуваарилсан.

    • Хүрч ажиллаж чадахгүй байгаа худалдааны цэгүүдийг бүрэн хамарч ажиллах зорилтыг хэрэгжүүлж, харилцагч хамралт өмнөх оны мөн үеэс 41%, борлуулалтын эргэлтийн давтамж 4 дахин өссөн.

    • Хөдөө орон нутагт тэлэх бодлого баримталж, гэрээт борлуулагчийг худалдааны төлөөлөгчийн хамт сонгон шалгаруулж, үйл ажиллагаа жигдэрч байна.

    • Борлуулалтын албаны тээвэр логистикийн хэсгийг бие даасан хэлбэрт шилжүүлэх замаар бүтэц зохион байгуулалт, ажил үүргийн хуваарийг оновчтой болгосон.

  • Маркетингийн бодлого стратеги шинэчлэн хэрэгжүүлэх чиглэлд 83% гүйцэтгэлтэй байна.

    • Бат солюшн партнерс ХК-тай хамтын ажиллагааны гэрээ байгуулан нөхцөл байдлын шинжилгээ, маркетинг, брэнд хөгжүүлэлт, визуал стратеги хөгжүүлэлт, коммуникаци стратеги хөгжүүлэлт, контент бүтээх гэсэн хэсгүүд үүсгэн мэргэжлийн байгууллагаас зөвлөх үйлчилгээ аван маркетингийн үйл ажиллагааг цогцоор нь төлөвлөн гүйцэтгэлээ.

  • Хүний нөөцийн тогтвор суурьшлыг нэмэгдүүлэх замаар бүтээмжийн үзүүлэлтийг барьж ажиллах чиглэлд 82% гүйцэтгэлтэй байна.

    • Сургалт хөгжил, халамжлах ажилтны хөтөлбөрүүдийг тогтмол хэрэгжүүлж байна.

    • Ажилтны хуримтлал болон хувьцаажуулах хөтөлбөрүүдийг тус тус хэрэгжүүлж, тогтворжилт 90,5 хувьтай байгаа нь ажиллах хүчнээс хамаарсан эрсдлийг бууруулаад байна.

  1. Орлого

    • 2024 оны эхний хагас жилээр цэвэр борлуулалтын орлого 20.8 тэрбум ₮ хүрч өмнөх оны мөн үеэс 20%-ийн өссөн.

  2. Ашиг

    • 2024 оны эхний хагас жилээр цэвэр ашиг 5.03 тэрбум ₮ хүрч өмнөх оны мөн үеэс 20%- ийн өссөн.

    • 2024 оны эхний хагас жилээр нийт хөрөнгийн өгөөж 9%, өөрийн хөрөнгийн өгөөж 13% -тэй ажиллаа. Өмнөх оны мөн үеэс нийт хөрөнгийн өгөөж -1% буурсан. Үүнд үндсэн хөрөнгийн дахин үнэлгээ хийлгэлээ.

    • 2024 оны эхний хагас жилийн нийт хөрөнгө 56.4 тэрбум ₮ байна. Өмнөх оны мөн үеэс 12,6 тэрбум ₮ -өөр буюу 29%-р өссөн байна. Дахин  үнэлгээгээр үндсэн хөрөнгийн үнэ цэнэ 8,6 тэрбум ₮ -өөр өссөн байна.

  3. Онцлох үйл явдал, оны эцэст хүрэхээр төлөвлөсөн зорилт

    • Шинэ ногооны агуулахыг ашиглалтад оруулах

    • Шинэ бүтээгдэхүүн зах зээлд нэвтрүүлэх, байршуулах

    • Компанийн рэбрэндинг хийх

    • Борлуулалтын шинэчилсэн системийн өсөлт болон Хүний нөөцийг тогтворжилтийг хадгалах, хөгжүүлэх

  4. Олон нийт болон хувьцаа эзэмшигчдэд хүргэвэл зохих бусад мэдээлэл

    • 2023 оны жилийн эцсийн цэвэр ашгаас 5.6 тэрбум ₮ буюу  нэгж хувьцаанд 4.68₮ ногдол ашигийг хуваарилсан бөгөөд  энэ нь тайлант хугацааны ашгийн 86% байсан.

    • Нийт ашгийн 30%-иас доошгүй хувийг ногдол ашигт бодлого баримталж, хэрэгжүүлж ажиллаж байна.

Та бүхэн "Газар Шим Үйлдвэр" ХК-ийн 2024 оны эхний хагас жилийн тайлангийн танилцуулгыг энд дарж үзнэ үү.

Шууд дамжуулалтыг “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн албан ёсны фэйсбүүк хаягаар энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ