• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

48695.16

( -375.72 -0.77% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 48695.16 -375.72
MSE A Индекс 17935.81 -112.23
MSE B Индекс 14486.97 88.01

Мэдээ мэдээлэл

08-Р САРЫН 13-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-08-13 16:34:32

Энэ өдөр нийт 211,877,175,446.4 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

“ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР” ТӨҮГ-ЫН ТӨЛӨӨЛӨЛ ХУВЬЦААГАА ОЛОН НИЙТЭД АРИЛЖААЛАХ IPO ГАРГАХ ҮЙЛ ЯВЦЫН ТАЛААР ЗӨВЛӨГӨӨ МЭДЭЭЛЭЛ АВЛАА

2025-08-13 11:38:47

“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ийн Төлөвлөлт, эдийн засгийн шинжилгээний хэлтсийн (ТЭЗШХ) дарга Р.Очбадрах болон албаны бусад төлөөллийг хүлээн авч уулзлаа.

08-Р САРЫН 12-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-08-12 16:58:10

Энэ өдөр нийт 115,406,880,642 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

БҮРТГЭЛТЭЙ КОМПАНИУД ХАГАС ЖИЛИЙН ТАЙЛАНГАА ОЛОН НИЙТЭД НЭЭЛТТЭЙ ТАНИЛЦУУЛНА

2024-08-02 10:30:38

Монголын хөрөнгийн биржийн I болон II ангилалд бүртгэлтэй хувьцаат компаниуд наймдугаар сарын турш 2024 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайлангаа олон нийтэд нээлттэй танилцуулна.

Энэхүү үйл ажиллагааг “Монголын хөрөнгийн бирж” ХК-иас жил бүр зохион байгуулдаг бөгөөд иргэд, олон нийт хувьцаат компаниудын хагас жилийн тайлантай танилцсанаар тухайн компанийн санхүүгийн голлох үзүүлэлт, онцлох үйл явдлуудын мэдээ мэдээлэл, хөрөнгийн зах зээлийн цаашдын чиг хандлагыг тодорхойлох үнэ цэнэтэй мэдээллүүдийг хүлээн авах боломжтой.

Тайлан танилцуулах арга хэмжээ 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 14:00 цагт “Премиум Нэксус” ХК-иар эхлэх бөгөөд доорх хуваарийн дагуу I болон II ангилалд бүртгэлтэй хувьцаат компаниуд МХБ-ийн албан ёсны фэйсбүүк хуудсаар шууд дамжуулна. Арга хэмжээний шууд дамжуулалтыг үнэт цаасны компаниудын төлөөлөл, судлаач шинжээчид, хөрөнгө оруулагчид болон хөрөнгийн зах зээлийг сонирхогч та бүхэн хүлээн авна уу.

Урьдчилсан хуваарь: 

Компанийн нэр

Хуваарьт өдөр

Цаг

1

Премиум Нэксус ХК

8/5/2024

14:00

2

Түмэн шувуут ХК

8/6/2024

14:00

3

Монголын Хөрөнгийн Бирж

8/7/2024

10:00

4

Богд Банк ХК

8/7/2024

14:00

5

АПУ ХК

8/8/2024

14:00

6

Газар Шим Үйлдвэр ХК

8/9/2024

10:00

7

Монос хүнс ХК

8/9/2024

14:00

8

Эм Жи Эл Акуа ХК

8/12/2024

10:00

9

Монложистикс Холдинг ХК

8/14/2024

10:00

10

Сүү ХК

8/14/2024

14:00

11

Худалдаа Хөгжлийн банк

8/15 2024

10:00

12

Инвескор ББСБ ХК

8/15 2024

14:00

13

Таван Толгой ХК

8/16 2024

10:00

14

Голомт Банк ХК

8/20 2024

10:00

15

Би Ди Сек ХК

8/21 2024

14:00

16

Төрийн Банк ХК

8/22/2024

10:00

17

Хаан Банк ХК

8/22/2024

14:00

18

ЛэндМН ББСБ ХК

8/23 2024

10:00

19

Бодь даатгал

8/23 2024

14:00

(Зарим компаниас тайлан танилцуулах өдөр, цагийг баталгаажуулж ирүүлмэгц хуваарийг нэмж оруулах болно)

Арга хэмжээний шууд дамжуулалтыг “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн албан ёсны фэйсбүүк хаягаар https://www.facebook.com/mongolianstockexchange хүлээн авах боломжтой.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ