• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

54781.37

( -65.29 -0.12% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 54781.37 -65.29
MSE A Индекс 21067.5 -8.49
MSE B Индекс 14357.97 -80.1

Мэдээ мэдээлэл

1-Р САРЫН 23-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-01-23 13:09:11

Энэ өдөр нийт 69,923,035,655 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулаа.

НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХҮСЭЛТЭЭР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2026-01-23 12:20:38

Сургалтад Нийгмийн Даатгалын Ерөнхий Газрын 44 ажилтан, албан хаагч танхимаар, 21 аймаг, 9 дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэсийн 500 гаруй албан хаагчид цахимаар хамрагдлаа.

1-Р САРЫН 22-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-01-22 12:11:19

Энэ өдөр нийт 129,091,059,230 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулаа.

Мэдээ мэдээлэл

"СЭНДЛИ ББСБ" ХК-ИЙН ГАРГАЖ БУЙ "СЭНДЛИ 2.0" БОНДЫН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ХААГДЛАА

2024-08-01 16:03:19

Санхүүгийн зохицуулах хорооны 2024 оны 06 дугаар сарын 10-ны  өдрийн  287 дугаар тогтоол, “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2024 оны 05 дугаар сарын 17-ний өдрийн А/219 тоот тушаал, “Өлзий энд Ко капитал ҮЦК” ХХК-ийн 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 24/169 албан тоотыг тус тус үндэслэн “Сэндли ББСБ” ХК-ийн нийтэд санал болгон гаргаж буй 24 сарын хугацааатай, жилийн 18.5 хувийн хүүтэй, нэг бүр нь 100,000 /нэг зуун мянга/ төгрөгийн нэрлэсэн үнэтэй, 10,000,000,000 /арван тэрбум/ төгрөгийн үнийн дүн бүхий 100,000 /нэг зуун мянга/ ширхэг өрийн хэрэгслийн анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, арилжааг амжилттай зохион байгууллаа.

Арилжааны системд нийт 10,000,000,000 /арван тэрбум/ төгрөгийн үнийн дүн бүхий 100,000 /нэг зуун мянга/ ширхэг өрийн хэрэгслийг худалдан авахаар нийт 185 хөрөнгө оруулагчийн 188 захиалга бүртгэгдэж, арилжаа амжилттай хаагдлаа.

Үнэт цаасны танилцуулгыг эндээс үзнэ үү. 

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ