2024 оны 07 дугаар сарын 16-ны өдөр энгийн арилжаагаар 45 хувьцаат компанийн 432,163,734 төгрөгийн үнийн дүн бүхий 992,859 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 9 компанийн хувьцааны ханш өсч, 25 компанийн хувьцааны ханш буурсан бол 11 компанийн ханш тогтвортой байлаа.
Үүнээс Монголын хөрөнгийн бирж ХК (MSE +14.37%), Тандэм инвэст ББСБ ХК (VIK +12.04%), ЛэндМН ББСБ ХК (LEND +4.33%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Э-Транс ложистикс XК (ETR -14.86%), Айтүүлс ХК (ITLS -5.71%), Улсын их дэлгүүр ХК (UID -4.81%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.
Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар:
-
Хөрөнгө оруулалтын 2 сангийн 24,175 ширхэг нэгж эрх 9,030,179 төгрөгөөр,
-
Хөрөнгөөр баталгаажсан 8,100 ширхэг үнэт цаас 735,000,000 төгрөгөөр,
-
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 2 ширхэг бонд 200,000 төгрөгөөр,
-
Багцын арилжаагаар 60,000 ширхэг үнэт цаас 420,000,000 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:
-
"Хангад эксплорэйшн" ХХК-ийн 2 багц 12,800 тонн баяжуулсан сул коксжих нүүрс 12,160,000 юань буюу 5,653,913,600 төгрөгөөр,
-
“Монголросцветмет” ТӨҮГ-ын 1 багц 3,300 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 237,600 ам.доллар буюу 803,337,480 төгрөгөөр,
-
"Энержи Ресурс" ХХК-ийн 4 багц 25,600 тонн баяжуулсан дунд зэрэг үнстэй хагас хатуу коксжих нүүрс 12,288,000 юань буюу 5,713,428,480 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.
Энэ өдөр нийт 13,767,073,473 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOП-20 индекс +1.81% хувиар өсч, 46,824.08 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 11,649,630,788,916 төгрөг боллоо.
-
Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
-
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ