• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49025.79

( -464.53 -0.94% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49025.79 -464.53
MSE A Индекс 18992.91 -145.03
MSE B Индекс 14952.13 69.81

Мэдээ мэдээлэл

11-Р САРЫН 22-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-11-22 17:03:31

Энэ өдөр нийт 91,633,014,641 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

"МОНГОЛ ХУВЬЦАА ҮЦК" ХХК-ИЙН ГИШҮҮНЧЛЭЛИЙН ЭРХИЙГ СЭРГЭЭЛЭЭ

2024-11-22 16:03:33

"Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2024 оны 11 дүгээр сарын 18-ний өдрийн 52 тоот тогтоолоор "Монгол хувьцаа ҮЦК" ХХК-ийн гишүүнчлэлийн эрхийг сэргээлээ.

11-Р САРЫН 21-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-11-21 16:02:50

Энэ өдөр нийт 10,966,664,187 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

Мэдээ мэдээлэл

7-Р САРЫН 05-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-07-05 16:02:50

2024 оны 07 дугаар сарын 05-ны өдөр энгийн арилжаагаар 42 хувьцаат компанийн 548,145,336 төгрөгийн үнийн дүн бүхий 985,202 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 21 компанийн хувьцааны ханш өсч, 16 компанийн хувьцааны ханш буурсан бол 5 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Гранд систем ХК (LOT +15.00%), Хөвсгөл алтан дуулга ХК (ADU +14.82%), Монинжбар ХК (MIB +13.94%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Богд Банк ХК (BOGD -3.23%), Булигаар ХК (MBG -3.10%), Бодь Даатгал ХК (BODI -2.15%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын сангийн 2,864 ширхэг нэгж эрх 1,312,050 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 9,309 ширхэг үнэт цаас 730,977,650 төгрөгөөр,

  • Багцын арилжаагаар нийт 5,051,961 ширхэг үнэт цаас 1,073,223,212 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Энержи Ресурс" ХХК-ийн 3 багц 19,200 тонн баяжуулсан коксжих нүүрс 22,848,000 юань буюу 10,624,320,000 төгрөгөөр,

  • “Монголросцветмет” ТӨҮГ-ын 1 багц 3,300 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 231,000 ам.доллар буюу 780,985,590 төгрөгөөр,

  • “Тавантолгой” ХК-ийн 35 багц 224,000 тонн дэгдэмхий бодис дунд, коксжих нүүрс 32,816,000 ам.доллар буюу 110,947,286,240 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Энэ өдөр нийт 124,706,250,078 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс +0.61% хувиар өсч, 44,943.25 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 11,361,659,865,717 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

  •  Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ