• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

48224.36

( 47.21 0.1% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 48224.36 47.21
MSE A Индекс 17646.86 69.93
MSE B Индекс 14453.19 97.37

Мэдээ мэдээлэл

1072 ХУВЬЦААНЫ НОГДОЛ АШГААР ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛД ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙХ ИРГЭДЭД ЗОРИУЛСАН (ТӨЛБӨРГҮЙ) СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ

2025-04-22 17:21:59

"Монголын хөрөнгийн бирж" ХК сургалтад бүртгүүлсэн иргэдтэй нэг бүрчлэн холбогдож дараагийн сургалтын тов, холбогдох мэдээллийг хүргэх болно. 

04-Р САРЫН 22-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-04-22 15:59:32

Энэ өдөр нийт 19,818,759,452 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

04-Р САРЫН 21-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-04-21 17:14:00

Энэ өдөр нийт 16,101,735,349 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

“ГРАНД СИСТЕМС” ХХК-ИЙН ХУВЬЦААНЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ХААГДЛАА

2024-06-26 17:54:38

Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 792 дугаар тогтоол болон “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн А/164 тоот тушаалаар “ГРАНД СИСТЕМС” ХХК-ийн нийтэд санал болгон гаргасан нэг бүр нь 900 төгрөгийн үнэтэй, нийт 675,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий 750,000 ширхэг хувьцааны анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрөөс 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг дуусталх хугацаанд хүлээн авч, арилжааг амжилттай зохион байгууллаа.

Анхдагч зах зээлийн арилжаагаар 683,737,200 төгрөгийн үнийн дүн бүхий 759,708 ширхэг хувьцааг худалдан авахаар 134 захиалга ирсэн бөгөөд үнэт цаасны танилцуулгад тусгасан хуваарилалтын төлөвлөгөөний дагуу стратегийн хөрөнгө оруулагчдын захиалгыг 100% биелүүлж, үлдсэн дүнг 97,5%-иар хувь тэнцүүлэн нийлүүлэх хуваарилалт хийлээ. Үүнд:

  • Стратегийн 3 хөрөнгө оруулагчийн 337,500,000 төгрөгийн үнийн дүн бүхий 375,000 ширхэг хувьцаа худалдан авах 3 захиалга, 

  • Олон нийт буюу жижиглэнгийн 129 хөрөнгө оруулагчаас 337,500,000 төгрөгийн үнийн дүн бүхий 375,000 ширхэг хувьцаа худалдан авах 131 захиалга тус тус бүртгэгдсэн болно.

Үнэт цаасны танилцуулгыг эндээс үзнэ үү. 

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ