• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49025.79

( -464.53 -0.94% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49025.79 -464.53
MSE A Индекс 18992.91 -145.03
MSE B Индекс 14952.13 69.81

Мэдээ мэдээлэл

11-Р САРЫН 22-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-11-22 17:03:31

Энэ өдөр нийт 91,633,014,641 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

"МОНГОЛ ХУВЬЦАА ҮЦК" ХХК-ИЙН ГИШҮҮНЧЛЭЛИЙН ЭРХИЙГ СЭРГЭЭЛЭЭ

2024-11-22 16:03:33

"Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2024 оны 11 дүгээр сарын 18-ний өдрийн 52 тоот тогтоолоор "Монгол хувьцаа ҮЦК" ХХК-ийн гишүүнчлэлийн эрхийг сэргээлээ.

11-Р САРЫН 21-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-11-21 16:02:50

Энэ өдөр нийт 10,966,664,187 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

Мэдээ мэдээлэл

"УЛААНБААТАР БОНД" ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААГ НЭЭХ ЦАН ЦОХИН ЁСЛОЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2024-06-20 11:35:15

“Монголын хөрөнгийн бирж” өнөөдөр /2024-06-20/ Санхүүгийн зохицуулах хорооны Хүндэтгэлийн танхимд “Улаанбаатар бонд” өрийн хэрэгслийн анхдагч зах зээлийн арилжааг нээх цан цохих ёслол зохион байгууллаа. 

Ёслолын ажиллагаанд Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан, “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Цогтбаяр, Бизнес, хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ, "БиДиСек ҮЦК" ХХК-ийн ТУЗ-ийн дарга Д.Даянбилгүүн болон албаны бусад төлөөлөл оролцсон юм. 

Ёслолын ажиллагааг нээж “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Цогтбаяр хэлсэн үгэндээ:

“Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2024 оны 89 тоот тогтоолоор нийслэлийн төсөвт тусгагдсан төсөл, арга хэмжээний санхүүжилтийг шийдвэрлэх зорилгоор эхний ээлжинд нийт 500 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэх “Улаанбаатар бонд”-ыг олон нийтэд нээлттэй санал болгох үйл явц эхэлж байна. УИХ-аас 2022 онд Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг баталж, 2023 оны 7-р сард Засгийн газар, Сангийн яамнаас Нийслэлийг үнэт цаас гаргахыг дэмжин, Санхүүгийн зохицуулах хорооны 2024 оны 06 дугаар сарын 05-ны 249 дугаар тогтоолоор Улаанбаатар бонд гаргах зөвшөөрлийг олгосноор өнөөдөр та бид Улаанбаатар бондын 500 тэрбум төгрөгийн үнэт цаасыг олон нийтэд санал болгох анхдагч зах зээлийн арилжааны нээлтийг хийж байна.

“Улаанбаатар бонд”-ын эхний үе шатанд дотоодын зах зээлд 36 сар хүртэлх хугацаатай, нэг бүр нь 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий бондыг хагас жил тутам хүү төлөх давтамжтайгаар арилжихаар 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 06 дугаар сарын 26-ны өдрийн хооронд 10:00-17:00 цагийн хооронд хүлээн авахаар боллоо. Эрхэм хөрөнгө оруулагч та бүхнийг Нийслэл хотынхоо хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтыг дэмжин, арилжаанд идэвхтэй оролцохыг урьж, Улаанбаатар бондын анхдагч зах зээлийн арилжааг эхлүүлэх, цан цохих ёслолын ажиллагаа нээснийг мэдэгдье!” хэмээн хэллээ.

Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан хэлсэн үгэндээ: Улсын Их Хурлаас баталсан "Алсын хараа-2050", "Зээлийн хүүг бууруулах стратеги" болон дунд, урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийн хүрээнд олон улсад өрсөлдөхүйц хөрөнгийн зах зээлийг хөгжүүлж, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээний тоог өсгөж, үнэт цаасны арилжаа, хөрвөх чадварыг сайжруулж, хөрөнгө оруулагчдын зах зээлд итгэх итгэлийг нэмэгдүүлэх чиглэлээр Санхүүгийн зохицуулах хорооноос бодлогын арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлсний үр дүнд нийслэлийн Засаг даргын үнэт цаас ийнхүү олон нийтэд гарч байгаа нь хөрөнгийн зах зээлд нэгэн түүхэн үйл явдал болж байна. Олон улсад хот, мужууд нь томоохон бүтээн байгуулалт эхлүүлэх, дэд бүтцийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, санхүүгийн тогтвортой эх үүсвэртэй болох зорилгоор хөрөнгийн зах зээл дээр бонд гаргадаг. Хөрөнгийн зах зээлд нийслэлийн Засаг даргын бонд гарснаар шинэ бүтээгдэхүүний тоо нэмэгдэхээс гадна суурь өгөөжийн жишиг хүү бүрдэж, бондын үнэлгээ олон улсын жишгийн дагуу тогтдог болох, цаашлаад дотоодын бондын зах зээлийн хөгжиж, мэргэжлийн хөрөнгө оруулагчид болох хамтын нээлттэй, хаалттай ХОС-уудын хөрөнгийн зах зээл дэх оролцоо өсөх чухал ач холбогдолтой үйл явдал болж байна” гэв.

Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг:

“Улаанбаатар хотын тулгамдаж буй олон асуудлыг зөвхөн төсвийн хөрөнгөөр шийдвэрлэх боломжгүй. Тиймээс санхүүгийн нэмэлт эх үүсвэрээр тулгамдаж буй асуудлуудаа шийднэ. Улаанбаатар хот 500 хүртэл тэрбум төгрөгийн бонд арилжаалж нэн шаардлагатай авто зам, шинэ цэвэрлэх байгууламжийн дэд бүтэц, эрчим хүчний хангамжийг сайжруулах төсөл, үерийн байгууламжийг сайжруулах бүтээн байгуулалтын ажлыг санхүүжүүлнэ” гэдгийг онцоллоо.

Тухайлбал, Улаанбаатар хот 1450 км хатуу хучилт бүхий авто замтай. Сүүлийн жилүүдэд хүн ам, тээврийн хэрэгслийн тоо нэмэгдэж байгаа нь авто замын сүлжээний  өнөөдрийн хэрэгцээ шаардлагыг хангаж чадахгүй байгаа. Иймд авто замын нэвтрүүлэх чадварыг сайжруулахын тулд гол болон туслах, орон сууцны хороолол доторх нийт 27 байршилд, 73.1 км зам, ус зайлуулах хоолойн иж бүрэн бүтээн байгуулалт хийхээр төлөвлөсөн байна.

Түүнчлэн Улаанбаатар хотын шинэ төв цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтад зарцуулна. Төв цэвэрлэх байгууламжийг бүрэн ашиглалтад оруулахад Улаанбаатар хотын бохир усны Туул-1 гол цуглуулагч шугамын барилгын ажлыг дуусгаж, хамт ашиглалтад оруулах шаардлагатай. Уг шугам ашиглалтад орсноор ажиллаж байгаа гол цуглуулагч шугамын ачаалал 35 хувиар буурч, Гачуурт, Улиастай, Налайх, Амгалан, Шархад, Дамбадаржаа, Баянхошуу, Толгойт болон Баянголын аманд баригдаж буй орон сууцны хорооллын хэрэглэгчдийн бохир усыг хүлээн авах нөхцөл бүрдэнэ гэж үзжээ..

Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг энэ өдөр Улаанбаатар бондын арилжааг нээх цан цохих ёслол үйлдэж, үйл ажиллагааны төгсгөлд МХБ-ийн дурсгалын дэвтэрт тэмдэглэл үлдээлээ.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ