• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49087.64

( 48.63 0.1% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49087.64 48.63
MSE A Индекс 19176.59 0
MSE B Индекс 14437.33 0

Мэдээ мэдээлэл

10-Р САРЫН 28-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-10-28 14:39:40

Энэ өдөр нийт 7,677,033,993 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

"ХААН БАНК" ХК FTSE RUSSELL ФРОНТИЕР ИНДЕКСЭД БАГТСАН МОНГОЛЫН АНХНЫ КОМПАНИ БОЛЛОО

2025-10-28 11:05:34

Энэхүү индексэд багтсанаар  гадаадын мэргэжлийн хөрөнгө оруулагчдыг татах, хөрөнгийн зах зээлийн арилжааны идэвх, хөрвөх чадварыг нэмэгдүүлэх, хөгжлийг хурдасгах, бодит хөшүүрэг болох юм.

10-Р САРЫН 27-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-10-27 15:28:25

Энэ өдөр нийт 3,376,185,348 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

"УЛААНБААТАР БОНД" ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2024-06-19 17:52:27

Санхүүгийн зохицуулах хорооны 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 249 дүгээр тогтоол, "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн А/239 тоот тушаалаар бүртгэгдсэн “Улаанбаатар бонд” өрийн хэрэгслийн анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 26-ны өдрийг дуустал 10:00-17:00 цагийн хооронд Монголын хөрөнгийн биржийн IPO системээр дамжуулж хүлээн авахаар боллоо. 

Бондын нэр: Улаанбаатар бонд

Бондын тоо ширхэг: 5,000,000 ширхэг

Бондын нэрлэсэн үнэ: 100,000 төгрөг

Бондын нийт үнийн дүн: 500,000,000,000 төгрөг

Бондын хүү/өгөөжийн хувь хэмжээ:

  • Нэг жилийн хугацаатай жилийн 12%-ийн хүүтэй 100 тэрбум төгрөг
  • Хоёр жилийн хугацаатай жилийн 13%-ийн хүүтэй 100 тэрбум төгрөг
  • Гурван жилийн хугацаатай жилийн 14%-ийн хүүтэй 300 тэрбум төгрөг

Бондын хүү төлөгдөх хугацаа /давтамж/: Хагас жил тутамд

Бондын үндсэн төлбөр төлөх хугацаа: Хугацааны эцэст

Захиалга авах хугацаа: 2024.06.20 - 2024.06.26 /ажлын  өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд/

”Улаанбаатар бонд”-ын үндсэн андеррайтераар “БиДиСек ҮЦК” ХК ажиллаж байгаа бөгөөд татан төвлөрүүлэх үнийн дүн 100 хувь бүрдсэн тохиолдолд захиалгыг хаах нөхцөлтэй байна.

Үнэт цаасны танилцуулгыг эндээс үзнэ үү. 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ