2024 оны 06 дугаар сарын 19-ний өдөр энгийн арилжаагаар 35 хувьцаат компанийн 321,267,382 төгрөгийн үнийн дүн бүхий 1,227,410 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 19 компанийн хувьцааны ханш өсч, 13 компанийн хувьцааны ханш буурсан бол 3 компанийн ханш тогтвортой байлаа.
Үүнээс Эрдэнэс сольюшинс ХК (AMT +12.68%), Оллоо ХК (OLL +12.38%), Монголын хөрөнгийн бирж ХК (MSE +12.00%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Мик холдинг ХК (MIK -13.04%), Сүү ХК (SUU -9.41%), Богд Банк ХК (BOGD -4.86%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.
Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар:
-
Хөрөнгө оруулалтын 2 сангийн 25,440 ширхэг нэгж эрх 10,153,401 төгрөгөөр
-
Хөрөнгөөр баталгаажсан 130 ширхэг үнэт цаас 6,500,000 төгрөгөөр,
-
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 890 ширхэг бонд 89,000,000 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:
-
“Монголросцветмет” ТӨҮГ-ын 1 багц 3,300 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 240,900 ам.доллар буюу 814,552,761 төгрөгөөр,
-
"Энержи Ресурс" ХХК-ийн 4 багц 25,600 тонн баяжуулсан дунд зэрэг үнстэй хагас хатуу коксжих нүүрс 12,800,000 юань буюу 5,964,800,000 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.
Энэ өдөр нийт 7,206,273,544 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOП-20 индекс 0.44% хувиар өсч, 42,993.16 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 10,994,996,900,118 төгрөг боллоо.
-
Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
-
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ