• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

51557.5

( 458.97 0.9% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 51557.5 458.97
MSE A Индекс 19432.19 -75.03
MSE B Индекс 14596.23 -111.34

Мэдээ мэдээлэл

11-Р САРЫН 28-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-11-28 17:26:22

Энэ өдөр нийт 122,520,114,541.9 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

11-Р САРЫН 27-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-11-27 15:23:10

Энэ өдөр нийт 6,221,084,983 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2025-11-27 09:22:01

2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр анхдагч зах зээлийн арилжаагаар 9,7 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 100 мянган ширхэг Засгийн газрын дотоодын үнэт цаасыг арилжсан ба тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа дараах симболтойгоор өнөөдөр эхэлнэ. 

Мэдээ мэдээлэл

"ГРАНД СИСТЕМC" ХХК-ИЙН ОЛОН НИЙТЭД САНАЛ БОЛГОЖ БУЙ ҮНЭТ ЦААСНЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2024-06-18 09:08:55

Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 792 дугаар тогтоол болон "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн А/164 тоот тушаалын дагуу бүртгэгдсэн “Гранд системc” ХХК-ийн нэг бүр нь 100 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 3,750,000 ширхэг энгийн хувьцааны анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрөөс 06 дугаар сарын 25-ны өдрийг дуустал /ажлын 5 хоног/ 10:00-17:00 цагийн хооронд Монголын хөрөнгийн биржийн IPO системээр дамжуулж хүлээн авахаар боллоо. 

“Гранд системc” ХХК нь 750,000 ширхэг хувьцааг нэг бүрийг нь 900 төгрөгөөр олон нийтэд санал болгож нийт 675,000,000 төгрөгийг татан төвлөрүүлэхээр төлөвлөсөн.

Нийтэд санал болгон гаргах үнэт цаасны 50 хүртэлх хувийг буюу 375,000 (Гурван зуун тавин мянга) ширхэг хүртэлх хувьцааг стратегийн хөрөнгө оруулагчдад 6-аас доошгүй сарын хугацаанд тусгаарлуулах үүрэгтэйгээр, 50 хувиас доошгүй буюу 375,000 (Гурван зуун тавин мянга) ширхгээс доошгүй хувьцааг олон нийтэд санал болгож байна. Олон нийтийн захиалгын хэмжээ давж биелсэн тохиолдолд давсан захиалгын дүнг хувь тэнцүүлнэ.

Тус компанийн хувьцааг олон нийтэд арилжаалах үйл ажиллагаанд үндсэн андеррайтераар “Стандарт инвестмент ҮЦК” ХХК ажиллаж байна.

Үнэт цаасны танилцуулгыг эндээс үзнэ үү. 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ