• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49590.26

( 502.62 1.02% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49590.26 502.62
MSE A Индекс 19332.63 156.04
MSE B Индекс 14344.81 -92.52

Мэдээ мэдээлэл

10-Р САРЫН 29-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-10-29 17:34:04

Энэ өдөр нийт 46,680,284,244.25 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

2025 ОНЫ 10 ДУГААР САРЫН 29-НИЙ ӨДРИЙН ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

2025-10-29 16:17:23

Хөрөнгө оруулагчдаас 52 долоо хоногийн хугацаатай хямдруулалттай бондод 10.0 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 11 ширхэг захиалга, 3 жилийн хугацаатай купонтой бондод 10.0 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 12 ширхэг захиалгын саналыг тус тус ирүүллээ.

10-Р САРЫН 28-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-10-28 14:39:40

Энэ өдөр нийт 7,677,033,993 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

6-Р САРЫН 06-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-06-06 16:03:48

2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр энгийн арилжаагаар 51 хувьцаат компанийн 451,590,615 төгрөгийн үнийн дүн бүхий 1,864,151 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 29 компанийн хувьцааны ханш өсч, 14 компанийн хувьцааны ханш буурсан бол 8 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Хай би ойл ХК (HBO +14.96%), Дархан хүнс ХК (DHU +14.95%), Бөхөг ХК (BHG +14.93%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Техник импорт ХК (TEX -15.00%), Жидакс ХК (SOH -14.89%), Ремикон ХК (RMC -12.00%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын сангийн 15,304 ширхэг нэгж эрх 10,756,540 төгрөгөөр арилжигдсан байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Энержи Ресурс" ХХК-ийн 3 багц 19,200 тонн баяжуулсан коксжих нүүрс 22,848,000 юань буюу 10,663,618,560 төгрөгөөр,

  • “Монголросцветмет” ТӨҮГ-ын 1 багц 3,300 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 252,450 ам.доллар буюу  853,717,739 төгрөгөөр,

  • "Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК-ийн 3 багц 9,450 тонн 58%-ийн агууламжтай төмрийн баяжмал 595,350  ам.доллар буюу 2,013,312,956 төгрөгөөр,

  • “Монголросцветмет” ТӨҮГ-ын 67 багц 4,355 тонн CaF2-95%-ийн агууламжтай хайлуур жоншны баяжмал 1,567,800 ам.доллар буюу 5,301,876,294 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Энэ өдөр нийт 19,294,872,703 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 1.08% хувиар өсч, 43,123.97 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 11,072,533,132,651 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

  •  Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ