• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49590.26

( 502.62 1.02% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49590.26 502.62
MSE A Индекс 19332.63 156.04
MSE B Индекс 14344.81 -92.52

Мэдээ мэдээлэл

10-Р САРЫН 29-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-10-29 17:34:04

Энэ өдөр нийт 46,680,284,244.25 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

2025 ОНЫ 10 ДУГААР САРЫН 29-НИЙ ӨДРИЙН ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

2025-10-29 16:17:23

Хөрөнгө оруулагчдаас 52 долоо хоногийн хугацаатай хямдруулалттай бондод 10.0 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 11 ширхэг захиалга, 3 жилийн хугацаатай купонтой бондод 10.0 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 12 ширхэг захиалгын саналыг тус тус ирүүллээ.

10-Р САРЫН 28-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-10-28 14:39:40

Энэ өдөр нийт 7,677,033,993 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

5-Р САРЫН 30-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-05-30 16:30:15

2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр энгийн арилжаагаар 38 хувьцаат компанийн 397,418,014 төгрөгийн үнийн дүн бүхий 419,172 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 19 компанийн хувьцааны ханш өсч, 15 компанийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Нэхээсгүй эдлэл ХК (NXE +14.96%), Улаанбаатар БҮК ХК (BUK +13.68%), Сүү ХК (SUU +9.25%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Монинжбар ХК (MIB -14.98%), Сэндли ББСБ ХК (SEND -11.19%), Инновэйшн инвестмент ХК (QPAY -5.95%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын сангийн 7,363 ширхэг нэгж эрх 833,487 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 30 ширхэг бонд 3,000,000 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Энержи Ресурс" ХХК-ийн 3 багц 19,200 тонн баяжуулсан коксжих нүүрс 23,424,000 юань буюу 10,927,296,000  төгрөгөөр,

  • “Монголросцветмет” ТӨҮГ-ын 1 багц 3,300 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 259,050 ам.доллар буюу 875,987,937 төгрөгөөр,

  • "Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК-ийн 3 багц 9,450 тонн 58%-ийн агууламжтай төмрийн баяжмал 623,700 ам.доллар буюу 2,109,066,498 төгрөгөөр,

  • "Энержи Ресурс" ХХК-ийн 4 багц 25,600 тонн баяжуулсан дунд зэрэг үнстэй хагас хатуу коксжих нүүрс 12,288,000 юань буюу 5,732,352,000 төгрөгөөр,

  • "Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК-ийн 2 багц 6,300 тонн 58%-ийн агууламжтай төмрийн баяжмал 400,050 ам.доллар буюу 1,352,785,077 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Энэ өдөр нийт 21,398,739,013 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.34% хувиар буурч, 42,413.48 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 10,944,155,556,781 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

  •  Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ