• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49782.03

( 76.45 0.15% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49782.03 76.45
MSE A Индекс 19356.87 8.12
MSE B Индекс 14352.4 -69.44

Мэдээ мэдээлэл

10-Р САРЫН 31-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-10-31 17:11:54

Энэ өдөр нийт 182,541,556,227 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

СТОУС ТОГТВОРТОЙ БАЙДЛЫН САНХҮҮГИЙН ТАЙЛАНГИЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛНА

2025-10-31 11:25:49

Засаглал ба манлайлал, Стратеги боловсруулалт ба хэрэгжилт, Эрсдэлийн менежмент, Нягтлан бодох бүртгэл ба санхүү, Тогтвортой хөгжил ба уур амьсгалын стратегийн чиглэлээр ажилладаг хүн бүр олон улсын түвшний мэргэжилтнүүдээс харилцан суралцаж, байгууллагынхаа тогтвортой хөгжлийн чадавхыг нэмэгдүүлэх боломжтой.

10-Р САРЫН 30-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-10-30 16:32:30

Энэ өдөр нийт 685,068,933 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

4-Р САРЫН 30-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-04-30 17:06:16

2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр энгийн арилжаагаар 50 хувьцаат компанийн 413,060,903 төгрөгийн үнийн дүн бүхий 1,133,329 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 18 компанийн хувьцааны ханш өсч, 27 компанийн хувьцааны ханш буурсан бол 5 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Монгол нэхмэл ХК (MNH +15.00%), Сор ХК (SOR +15.00%), Монгол керамик ХК (KEK +14.97%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Монгол шевро ХК (MVO -14.98%), Бөөний худалдаа ХК (BHL -14.61%), Мерекс ХК (MRX -11.71%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын сангийн 6,010 ширхэг нэгж эрх 1,810,840 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 53,000 ширхэг үнэт цаас 2,651,050,000 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 114 ширхэг бонд 11,400,020 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Энержи Ресурс" ХХК-ийн 3 багц 19,200 тонн баяжуулсан коксжих нүүрс 23,040,000 юань буюу 10,736,870,400 төгрөгөөр,

  • "Энержи Ресурс" ХХК-ийн 4 багц 25,600 тонн баяжуулсан дунд зэрэг үнстэй хагас хатуу коксжих нүүрс 11,264,000 юань буюу 5,249,136,640 төгрөгөөр

  • "Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК-ийн 4 багц 12,600 тонн 58% -ийн агууламжтай төмрийн баяжмал 768,600 ам.доллар буюу 2,595,585,258 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.

Энэ өдөр нийт 21,658,914,061 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 1.22% хувиар буурч, 43,175.35 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 11,106,916,114,219  төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

  •  Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ