• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

44385.18

( 410.01 0.93% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 44385.18 410.01
MSE A Индекс 17223.73 301.85
MSE B Индекс 13387.44 59.62

Мэдээ мэдээлэл

ӨНӨӨДӨР БИРЖИЙН АРИЛЖАА ЯВАГДАХГҮЙ

2024-06-28 15:20:04

Монгол Улсын их хурлын 2024 оны ээлжит сонгууль зохион байгуулагдаж байгаатай холбогдуулан бүх нийтээр амрах тул энэ өдөр биржийн арилжаа явагдахгүй болно.

6-Р САРЫН 27-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-06-27 17:34:32

Энэ өдөр нийт 22,285,282,673.22 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

"ГОВЬ" ХК-ИЙН ТЕНДЕР АРИЛЖАА ЯВАГДЛАА

2024-06-27 16:21:31

“Говь” ХК-ийн 3,343,149,206.22 төгрөгийн үнийн дүн бүхий 12,462,347 ширхэг хувьцаа тендер арилжаагаар арилжигдлаа.

Мэдээ мэдээлэл

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН АНХАН ШАТНЫ МЭДЛЭГ ОЛГОХ 4-Р САРЫН СУРГАЛТ ӨНДӨРЛӨЛӨӨ

2024-04-24 18:43:33

“Монголын хөрөнгийн бирж” ХК-иас “Үнэт цаасны зах зээлийн анхан шатны мэдлэг олгох сургалт”-ыг сар бүр зохион байгуулдаг.

Сургалтын зорилго нь хөрөнгийн зах зээлд ажиллах мэргэжлийн боловсон хүчний эрэлт, хэрэгцээг хангах, олон нийтэд үнэт цаасны зах зээлийн мэдлэг олгох замаар салбарын хөгжилд тодорхой хувь нэмэр оруулахад чиглэдэг.

Сургалтын төгсгөлд “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Цогтбаяр суралцагчдад баяр хүргэж, амжилт хүсээд "Өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж буй хөрөнгийн зах зээлийн үр өгөөж, түүнтэй холбоотой шинэ мэдээлэл, арилжааны практик сургалтаар мэдлэгээ баяжуулах олон нийтийн эрэлт хэрэгцээ өндөр байгааг харуулж энэ сарын сургалтад нягтлан, эдийн засагч, орчуулагч, тогооч, кино найруулагч, философич, аудитор зэрэг салбар салбарын мэргэжилтнүүд идэвхтэй хамрагдлаа. Эрхэм суралцагч та бүхэн хөрөнгийн зах зээлийн үндсэн ойлголтууд, ач холбогдол, зах зээлд оролцогч байгууллагын үйл ажиллагаа, үнэт цаасны арилжаа, практик сургалтын талаар системтэй мэдлэг мэдээлэл олж авсан гэдэгт итгэл дүүрэн байна" хэмээн хэлсэн юм. 

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ