• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49029.74

( -25.08 -0.05% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49029.74 -25.08
MSE A Индекс 17997.21 -17.8
MSE B Индекс 14405.42 -71.57

Мэдээ мэдээлэл

08-Р САРЫН 11-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-08-11 15:33:58

Энэ өдөр нийт 9,277,155,314 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

08-Р САРЫН 08-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-08-08 15:39:50

Энэ өдөр нийт 25,732,478,671 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

"ЭРДЭНЭ РЕСУРС ДЕВЕЛОПМЕНТ КОРПОРЭЙШН" ХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ БҮРТГЭЛД ӨӨРЧЛӨЛТ ОРЛОО

2025-08-08 11:42:45

Тус компанийн 365,751,958 ширхэг энгийн хувьцааг Канад улсын Торонтогийн хөрөнгийн биржид нэмж бүртгэсэн 50,000 ширхэг хувьцаагаар нэмэгдүүлж, компанийн нийт хувьцааны тоог 365,801,958 ширхэг байхаар үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт орууллаа. 

Мэдээ мэдээлэл

3-Р САРЫН 13-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-03-13 14:47:13

2024 оны 03 дугаар сарын 13-ны өдөр энгийн арилжаагаар 47 хувьцаат компанийн 684,601,970 төгрөгийн үнийн дүн бүхий 2,567,968 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 21 компанийн хувьцааны ханш өсч, 22 компанийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Мандал Даатгал ХК (MNDL +12.73%), Жидакс ХК (SOH +10.00%), Бодь Даатгал ХК (BODI +6.90%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Улаанбаатар БҮК ХК (BUK -13.78%), Хай би ойл ХК (HBO -3.81%), Улсын их дэлгүүр ХК (UID -3.64%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын сангийн 28,850 ширхэг нэгж эрх 18,476,171 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 144 ширхэг бонд 14,400,000 төгрөгөөр,

  • Багцын арилжаанд 6,798,077 ширхэг үнэт цаас 815,769,240 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Энержи Ресурс" ХХК-ийн 3 багц 19,200 тонн баяжуулсан коксжих нүүрс 24,960,000 юань буюу 11,740,684,800 төгрөгөөр,

  • “Монголросцветмет” ТӨҮГ-ын 1 багц 3,300 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 231,000 ам.доллар буюу 779,652,720  төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.

Энэ өдөр нийт 14,053,584,901 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.58% хувиар өсч, 43,999.68 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 11,480,358,494,449 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ