• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

42404.84

( -71.66 -0.17% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 42404.84 -71.66
MSE A Индекс 16636.33 11.44
MSE B Индекс 12129.41 -65.12

Мэдээ мэдээлэл

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРЛОО

2024-05-16 17:43:10

Энэ нь үнэт цаасны зах зээлд олон шинэлэг зохицуулалт бий болгох үндэс суурь болохын зэрэгцээ журмын хүрээнд зохицуулагдаж буй зарим төрлийн харилцааг хуульд тусгаснаараа онцлог юм. 

5-Р САРЫН 16-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-05-16 17:03:54

Энэ өдөр нийт 15,702,098,793 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

5-Р САРЫН 15-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-05-15 17:12:33

Энэ өдөр нийт 29,797,902,804 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

4.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЗГҮЦ АРИЛЖИГДЛАА

2014-11-04 14:59:39
Монгол Улсын Засгийн газрын үнэт цаасыг Монголын хөрөнгийн биржээр дамжуулан олон нийтэд арилжих тухай Санхүүгийн зохицуулах хорооны 2014 оны 10 сарын 21-ний өдрийн 389 тоот тогтоол, Монголын хөрөнгийн биржийн Гүйцэтгэх захирлын 2014 оны 10 сарын 23-ны өдрийн 169 тоот тушаал гарсантай холбогдуулан өнөөдөр Засгийн газрын үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаа Монголын хөрөнгийн биржээр амжилттай явагдаж өндөрлөлөө.
Монголын хөрөнгийн биржийн 2014 оны 11 сарын 04-ний өдрийн анхдагч зах зээлийн арилжаагаар 12 долоо хоногийн хугацаатай, жилийн 15.795 хувийн өгөөжтэй, 4.5 тэрбум төгрөгийн үнийн дүнтэй нийт 45 020 ширхэг ЗГҮЦ худалдан авах захиалга ирснийг Сангийн яамны зүгээс 100% нийлүүлэлтийг баталгаажууллаа. Энэхүү арилжаанд МХБ-ийн гишүүн үнэт цаасны компаниуд дараах байдлаар оролцсон байна. Үүнд:
 

Үнэт цаасны компанийн нэр

Тоо ширхэг

1

Гендекс

14500

2

Эм Ай Би Жи           

7772

3

Голомт секьюритис       

5353

4

Ти Ди Би Капитал

5315

5

Гацуурт трейд           

5000

6

Тэнгэр капитал

3109

7

БиДиСек

1926

8

Дэү Секьюритис Монгол      

1000

9

Тулгат чандмань баян    

509

10

Стандарт инвестмент     

464

11

Монсек

62

12

Азиа Пасифик секьюритис

10

 

Нийт

45,020


Засгийн газрын үнэт цаасны дараагийн арилжааны захиалгыг 2014 оны 11 сарын 05-ны өдрөөс эхлэн авч эхлэх ба захиалга авах эцсийн хугацаа нь 2014 оны 11 сарын 11-ний өдөр дуусах юм. Энэхүү арилжаагаар 52 долоо хоногийн хугацаатай, сар бүр хүү төлөгдөх ЗГҮЦ арилжих юм. Зах зээлийн эрэлт нийлүүлэлттэй уялдуулан Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжааг ойрын хугацаанд нээх болно.

Мэдээллийн алба 
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ