• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49900.35

( 118.32 0.24% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49900.35 118.32
MSE A Индекс 19334.06 -22.81
MSE B Индекс 14464.49 112.09

Мэдээ мэдээлэл

11-Р САРЫН 03-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-11-03 15:03:09

Энэ өдөр нийт 13,187,658,614 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

10-Р САРЫН 31-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-10-31 17:11:54

Энэ өдөр нийт 182,541,556,227 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

СТОУС ТОГТВОРТОЙ БАЙДЛЫН САНХҮҮГИЙН ТАЙЛАНГИЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛНА

2025-10-31 11:25:49

Засаглал ба манлайлал, Стратеги боловсруулалт ба хэрэгжилт, Эрсдэлийн менежмент, Нягтлан бодох бүртгэл ба санхүү, Тогтвортой хөгжил ба уур амьсгалын стратегийн чиглэлээр ажилладаг хүн бүр олон улсын түвшний мэргэжилтнүүдээс харилцан суралцаж, байгууллагынхаа тогтвортой хөгжлийн чадавхыг нэмэгдүүлэх боломжтой.

Мэдээ мэдээлэл

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН АНХАН ШАТНЫ МЭДЛЭГ ОЛГОХ 2-Р САРЫН СУРГАЛТ ӨНДӨРЛӨЛӨӨ

2024-02-28 19:18:10

“Монголын хөрөгийн бирж” ХК-иас сар тутам зохион байгуулдаг “Үнэт цаасны зах зээлийн анхан шатны мэдлэг олгох сургалт”-д энэ удаа 19 суралцагч хамрагдлаа.

Сургалтын зорилго нь хөрөнгийн зах зээлд ажиллах мэргэжлийн боловсон хүчний эрэлт, хэрэгцээг хангах, олон нийтэд үнэт цаасны зах зээлийн мэдлэг олгох замаар салбарын хөгжилд тодорхой хувь нэмэр оруулахад чиглэдэг.

Хоёрдугаар сарын сургалтад “Эдийн засгийн сэтгүүлч, шинжээчдийн клуб”-ийн сэтгүүлч, хэвлэн нийтлэгчид, их сургуулийн багш зэрэг салбар салбарын мэргэжилтнүүд хамрагдсан бол 16 настай сурагч хамгийн залуу суралцагч байлаа.

“Монголын хөрөгийн бирж” ХК-ийн Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ хөрөнгийн зах зээлд өрнөж буй онцлох үйл явдлын мэдээллийг тоймлон хүргээд багш, суралцагчдад баяр хүргэж сертификатийг гардууллаа.

"Отгонтэнгэр" их сургуулийн багш М.Наранцэцэг: "Би үнэт цаасны эрх зүйн хичээл заадаг багш. Онолын хувьд судалгаа мэдээллээр мэдлэгээ баяжуулж ирсэн бол тус сургалтад сууснаар үнэт цаасны зах зээл, арилжааны практик мэдлэгтэй боллоо" гэв.

"МОНЦАМЭ" агентлагийн сэтгүүлч Б.Болд: "Монголын хөрөнгийн бирж" ХК эдийн засгийн сэтгүүлчдийг мэргэшүүлэх, чадавхжуулах чиглэлд анхаарч клубийн сэтгүүлчдийг энэхүү сургалтад урьсанд баярлалаа. Олон жил энэ чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэж ирсэн ч өнөөдрийн сургалтаас илүү өргөн хүрээнд мэдээлэл, мэдлэг олж авлаа, баярлалаа" хэмээн хэлсэн юм. 

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ