• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49029.74

( -25.08 -0.05% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49029.74 -25.08
MSE A Индекс 17997.21 -17.8
MSE B Индекс 14405.42 -71.57

Мэдээ мэдээлэл

08-Р САРЫН 11-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-08-11 15:33:58

Энэ өдөр нийт 9,277,155,314 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

08-Р САРЫН 08-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-08-08 15:39:50

Энэ өдөр нийт 25,732,478,671 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

"ЭРДЭНЭ РЕСУРС ДЕВЕЛОПМЕНТ КОРПОРЭЙШН" ХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ БҮРТГЭЛД ӨӨРЧЛӨЛТ ОРЛОО

2025-08-08 11:42:45

Тус компанийн 365,751,958 ширхэг энгийн хувьцааг Канад улсын Торонтогийн хөрөнгийн биржид нэмж бүртгэсэн 50,000 ширхэг хувьцаагаар нэмэгдүүлж, компанийн нийт хувьцааны тоог 365,801,958 ширхэг байхаар үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт орууллаа. 

Мэдээ мэдээлэл

2-Р САРЫН 21-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-02-21 17:35:38

2024 оны 02 дугаар сарын 21-ний өдөр энгийн арилжаагаар 48 хувьцаат компанийн 333,208,859 төгрөгийн үнийн дүн бүхий 928,811 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 23 компанийн хувьцааны ханш өсч, 22 компанийн хувьцааны ханш буурсан бол 3 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Стандарт проперти групп ХК (BBD +15.00%), Монгол алт ХК (ERS +15.00%), Сэндли ББСБ ХК (SEND +4.55%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Улаанбаатар БҮК ХК (BUK -13.45%), Бэрх Уул ХК (BEU -10.78%), Материалимпекс ХК (MIE -9.89%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын сангийн 22,197 ширхэг нэгж эрх 7,186,463 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 30 ширхэг үнэт цаас 2,996,100 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 35 ширхэг бонд 3,497,000 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Энержи Ресурс" ХХК-ийн 3 багц 19,200 тонн баяжуулсан коксжих нүүрс 27,072,000 юань буюу  12,743,602,560  төгрөгөөр,

  • “Монголросцветмет” ТӨҮГ-ын 1 багц 3,300 тонн 65% -ийн агууламжтай төмрийн баяжмал 338,250 ам.доллар буюу 1,146,190,568 төгрөгөөр,

  • “Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК-ийн 2 багц 6,300 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 352,800  ам.доллар буюу 1,195,494,552 төгрөгөөр,

  • “Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК-ийн 2 багц 6,300 тонн 58%-ийн агууламжтай төмрийн баяжмал 453,600  ам.доллар буюу 1,537,064,424 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.

Энэ өдөр нийт 16,969,240,526 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.32% хувиар буурч, 44,214.67 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 11,730,999,059,976 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ