2024 оны 02 дугаар сарын 20-ны өдөр энгийн арилжаагаар 49 хувьцаат компанийн 438,466,315 төгрөгийн үнийн дүн бүхий 1,722,355 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 21 компанийн хувьцааны ханш өсч, 22 компанийн хувьцааны ханш буурсан бол 6 компанийн ханш тогтвортой байлаа.
Үүнээс Нако түлш ХК (NKT +15.00%), Гермес центр ХК (HRM +14.91%), Хөх ган ХК (HGN +11.25%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Дархан гурил тэжээл ХК (DAR -14.84%), Булигаар ХК (MBG -8.18%), Монложистикс Холдинг ХК (MLG -7.89%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.
Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар:
-
Хөрөнгө оруулалтын 2 сангийн 20,631 ширхэг нэгж эрх 8,126,836 төгрөгөөр,
-
Багцын арилжаагаар 629,738 ширхэг үнэт цаас 580,631,031 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:
-
"Энержи Ресурс" ХХК-ийн 2 багц 12,800 тонн баяжуулсан дунд зэрэг үнстэй хагас хатуу коксжих нүүрс 7,552,000 юань буюу 3,558,200,320 төгрөгөөр
-
“Монголросцветмет” ТӨҮГ-ын 1 багц 3,300 тонн 65% -ийн агууламжтай төмрийн баяжмал 334,950 ам.доллар буюу 1,135,936,032.00 төгрөгөөр,
-
“Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК-ийн 2 багц 6,300 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 393,750 ам.доллар буюу 1,335,348,000 төгрөгөөр,
-
“Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК-ийн 2 багц 6,300 тонн 58%-ийн агууламжтай төмрийн баяжмал 463,050 ам.доллар буюу 1,570,369,248 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.
Энэ өдөр нийт 8,627,077,782 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOП-20 индекс 0.49% хувиар өсч, 44,356.57 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 11,787,697,040,770 төгрөг боллоо.
-
Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
-
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ