• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

48921.96

( 267.9 0.55% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 48921.96 267.9
MSE A Индекс 18041.53 161.32
MSE B Индекс 14586.83 120.42

Мэдээ мэдээлэл

2025 ОНЫ 4 ДҮГЭЭР САРД БИРЖЭЭР АРИЛЖААЛСАН НҮҮРСНИЙ ХЭМЖЭЭ ӨМНӨХ САРУУДЫНХААС ХОЁР ДАХИН ӨСЛӨӨ

2025-04-25 19:31:21

Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаагаар 1, 2, 3 дугаар сард 678 мянган тонн нүүрс арилжаалсан бол 4 дүгээр сарын 1-ний өдрөөс 25-ны өдрийн хооронд арилжсан нүүрсний арилжааны хэмжээ нийт 1 сая 300 мянган тонныг давсан байна.

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН АНХАН ШАТНЫ МЭДЛЭГ ОЛГОХ 4 ДҮГЭЭР САРЫН СУРГАЛТ ӨНДӨРЛӨЛӨӨ

2025-04-25 18:30:55

"Монголын хөрөнгийн бирж" ХК энэхүү сургалтаар хөрөнгийн зах зээлд ажиллах мэргэжлийн боловсон хүчний эрэлт, хэрэгцээг хангах, олон нийтэд үнэт цаасны зах зээлийн мэдлэг олгох замаар салбарын хөгжилд тодорхой хувь нэмэр оруулахад зорин ажилладаг.

04-Р САРЫН 25-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-04-25 17:01:18

Энэ өдөр нийт 146,213,296,476 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

Мэдээ мэдээлэл

“ДИЛЕРҮҮДИЙН ӨДӨР”-Т ЗОРИУЛЖ ЦАН ЦОХИХ ЁСЛОЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2024-02-07 11:58:34

Монголын хөрөнгийн бирж, Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо хамтран XVII жарны "Хилэнт эх" хэмээх модон луу жилийн хаврын тэргүүн сарыг угтан Монголын хөрөнгийн биржийн үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаа эхэлсэн дилерүүдийн өдрөөр зах зээлийн мэргэжилтнүүд дилерүүддээ хүндэтгэл үзүүлэх, цан цохих ёслол зохион байгууллаа.

Ёслолын ажиллагаанд МХБ-ийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Цогтбаяр, Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ болон МҮЦАЭХ-ны Удирдах зөвлөлийн дарга Ц.Наран-Учрал, тус холбооны Ахмадын зөвлөлийн төлөөллүүд оролцсон.

МХБ-ийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Цогтбаяр үйл ажиллагааг нээж хэлсэн үгэндээ: “Монгол Улсын Засгийн газрын 22 тоот тогтоолоор 1991 онд улсын өмч хувьчлалын ажлыг эхлvvлэх, vнэт цаасны зах зээлийг хөгжvvлэх зорилгоор МХБ-ийг үүсгэн байгуулсан. Өнгөрөгч 30 гаруй жил Монгол Улс төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжих шилжилтийн тvvхэн үйл явц өрнөхөд өөр өөрсдийн эрдэм мэдлэг, хичээл зүтгэлээр үнэ цэнийг бүтээсэн та бүхэнд энэ өдөр онцгойлон талархал илэрхийлж, баяр хүргэе” гэв.

МҮЦАЭХ-ны Удирдах зөвлөлийн дарга Ц.Наран-Учрал: “Тэртээ 1992 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүртэл Монгол Улсад үнэт цаасны арилжаа гэдэг шинэ үйлчилгээ нэвтэрч, энэ танхимд бүх зүйл шинээр эхэлж байсан. Энэхүү зах зээлийн шинэ салбарын үүслийг тавьсан шинэхэн мэргэжилтнүүд өнөөдөр 30 гаруй жилийн тэртээх өдрүүдийг дурсаж байна. Өнөөдөр бол Үнэт цаасны зах зээлийн анхны арилжаа эхэлсэн онцгой өдөр. Үе үеийн дилерүүддээ баяр хүргэж, амжилт хүсье” хэмээн хэллээ.

Мөн энэ үеэр тус холбооны Ахмадын зөвлөлийн тэргүүлэгч Б.Баатархуяг дурсгалын дэвтэрт тэмдэглэл үлдээн, “1991 онд Үнэт цаасны брокерын пүүсийн 3 сарын дамжаанд суралцаж нийслэл, аймаг, орон нутагт брокерын пүүс байгуулан, үнэт цаасны зах зээлийн тулгын чулууг тавилцсан хамт олондоо арилжаа эхэлсний 33 жилийн ойн баярын мэнд хүргэе” гээд дурсамж сэтгэгдлээ хуваалцсан юм.  

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ