• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

50018.82

( 118.47 0.24% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 50018.82 118.47
MSE A Индекс 19443.6 109.54
MSE B Индекс 14457.18 -7.31

Мэдээ мэдээлэл

11-Р САРЫН 04-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-11-04 15:56:23

Энэ өдөр нийт 17,263,703,819 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ҮНДЭСНИЙ ХУВЬЧЛАЛЫН САН ХАМТЫН ХОС НЬ НЭГЖ ЭРХЭЭ ЭРГҮҮЛЭН ХУДАЛДАЖ АВАХ ШИЙДВЭР ГАРГАЛАА

2025-11-04 10:47:07

Нийт 2,500,000 ширхэг хүртэл нэгж эрхийг 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл эргүүлэн худалдаж авахаа мэдэгдсэн байна.

11-Р САРЫН 03-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-11-03 15:03:09

Энэ өдөр нийт 13,187,658,614 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

2-Р САРЫН 2-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-02-02 17:40:30

2024 оны 02 дугаар сарын 02-ны өдөр энгийн арилжаагаар 44 хувьцаат компанийн 194,016,185 төгрөгийн үнийн дүн бүхий 637,940 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 19 компанийн хувьцааны ханш өсч, 19 компанийн хувьцааны ханш буурсан бол 6 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Таван толгой ХК (TTL +4.57%), Худалдаа Хөгжлийн банк (TDB +3.44%), Женко тур бюро ХК (JTB +2.90%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Гермес центр ХК (HRM -11.01%), Би ди сек ХК (BDS -9.04%), Бодь Даатгал ХК (BODI -5.72%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын сангийн 11,760 ширхэг нэгж эрх 6,239,881 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 19 ширхэг бонд 1,888,000 төгрөгөөр,

  • Багцын арилжаанд 75,760 ширхэг үнэт цаас 2,424,320,000 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • “Энержи Ресурс” ХХК-ийн 2 багц 12,800 тонн баяжуулсан дунд зэрэг үнстэй хагас хатуу коксжих нүүрс 7,296,000 юань буюу 3,453,123,840 төгрөгөөр,

  • “Монголросцветмет” ТӨҮГ-ын 1 багц 3,300 тонн 65%-ийн агууламжтай төмрийн баяжмал 346,500 ам.доллар буюу   1,178,072,280 төгрөгөөр, 

  • “Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК-ийн 2 багц 6,300 тонн 58%-ийн агууламжтай төмрийн баяжмал 459,900 ам.доллар  буюу 1,563,623,208 төгрөгөөр,

  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 157 багц 1,004,800 тонн дэгдэмхий бодис дунд, коксжих нүүрс 164,083,840 ам.доллар  буюу 557,871,929,292.80 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.

Энэ өдөр нийт 566,693,266,687 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 1.33% хувиар өсч, 42,154.96 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 11,237,294,528,589 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ