• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49025.79

( -464.53 -0.94% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49025.79 -464.53
MSE A Индекс 18992.91 -145.03
MSE B Индекс 14952.13 69.81

Мэдээ мэдээлэл

11-Р САРЫН 22-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-11-22 17:03:31

Энэ өдөр нийт 91,633,014,641 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

"МОНГОЛ ХУВЬЦАА ҮЦК" ХХК-ИЙН ГИШҮҮНЧЛЭЛИЙН ЭРХИЙГ СЭРГЭЭЛЭЭ

2024-11-22 16:03:33

"Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2024 оны 11 дүгээр сарын 18-ний өдрийн 52 тоот тогтоолоор "Монгол хувьцаа ҮЦК" ХХК-ийн гишүүнчлэлийн эрхийг сэргээлээ.

11-Р САРЫН 21-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-11-21 16:02:50

Энэ өдөр нийт 10,966,664,187 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

Мэдээ мэдээлэл

“МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ” ХК ҮҮСЧ ХӨГЖСӨНИЙ 33 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ЦАН ЦОХИХ ЁСЛОЛ БОЛЛОО

2024-01-18 13:41:41

Монгол Улсад хөрөнгийн зах зээл үүсч, “Монголын Хөрөнгийн Бирж” ХК байгуулагдсаны түүхт 33 жилийн ойг тохиолдуулан өнөөдөр /2024-01-18/ цан цохих ёслол боллоо.

Ёслолын ажиллааг нээж Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Цогтбаяр хэлсэн үгэндээ: “Монголын хөрөнгийн бирж өнгөрсөн 30 гаруй жилд туулсан замнал, амжилт бүтээлээрээ өнөөдрийн түүхээ бүтээж ирлээ. Өдгөөгөөс 33 жилийн өмнөх энэ өдөр Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор улсын өмч хувьчлалын ажлыг эхлvvлэх, цаашид vнэт цаасны зах зээлийг хөгжvvлэх зорилгоор Монголын хөрөнгийн биржийг vvсгэн байгуулсан түүхтэй. Ийнхүү Монгол Улс төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжих шилжилтийн тvvхэн үйл явцыг эхлүүлэх, Монголын хөрөнгийн бирж, үнэт цаасны зах зээлд оролцогчдыг хөгжүүлэх, шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлэх үйл хэрэгт тууштай ажиллаж, хамтдаа хөгжиж ирсэн та бүхэндээ баярын мэнд дэвшүүлье. Өнгөрсөн 33 жилийн хугацаанд биржийн зах зээлийн үнэлгээг ДНБ-ний 20%-тай тэнцэх хэмжээнд хүртэл амжилт үзүүлэн ажилласан байна. Хойшид энэхүү амжилтаа улам бататгахын төлөө хичээн ажиллацгаая” хэмээн хэлсэн юм.

МХБ-ийн Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ: “Монголын хөрөнгийн бирж байгуулагдсан цагаас хойш биржийн зах зээлийн үнэлгээ 11 их наяд төгрөгт хүрч, 170 гаруй компанийн хувьцаа олон нийтэд нээлттэй арилжигдаж, 7.7 их наяд төгрөгийн уул уурхайн бүтээгдэхүүн арилжих хүртлээ өргөжин хөгжөөд байна. Ийнхүү Монголын хөрөнгийн зах зээл, Монголын хөрөнгийн биржийн хөгжил дараагийн шатанд гарч хөгжиж байгааг онцлон хэлмээр байна. Энэ агуулгаараа биржийн залуу үеийн төлөөллийг цан цохих ёслолд урьж байна” гэв.

Санхүүгийн албаны мэргэжилтэн А.Сансармаа Монголын хөрөнгийн биржийн 7,135 дахь удаагийн арилжааг нээж цан цохилоо.

Түүнчлэн Захиргаа, санхүүгийн газрын захирал Х.Эрдэнэбүрэн, Хяналт, зохицуулалтын газрын захирал А.Мөнхбаясгалан, Үйл ажиллагааны газрын захирал И.Жавхлан нар нийт албан хаагчдад баяр хүргэж, амжилт хүссэн юм.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ