2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр энгийн арилжаагаар 38 хувьцаат компанийн 799,690,141 төгрөгийн үнийн дүн бүхий 802,225 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 16 компанийн хувьцааны ханш өсч, 18 компанийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа.
Үүнээс Мандал говь импэкс ХК (MNG +14.94%), Хай би ойл ХК (HBO +13.46%), Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн (ERDN +3.94%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Крипто Үндэстэн ХК (CNF -10.03%), Сэндли ББСБ ХК (SEND -7.23%), Говь ХК (GOV -3.05%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.
Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар:
-
Хөрөнгө оруулалтын 2 сангийн 6,491 ширхэг нэгж эрх 3,910,733 төгрөгөөр,
-
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 10 ширхэг бонд 1,000,000 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:
-
“Энержи ресурс” ХК-ийн 2 багц 12,800 баяжуулсан коксжих нүүрс 17,152,000 юань буюу 8,163,151,360 төгрөгөөр арилжаалагдлаа.
Энэ өдөр нийт 9,028,671,274 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOП-20 индекс 0.18% хувиар буурч, 41,256.21 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 11,085,829,675,828 төгрөг боллоо.
-
Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
-
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ