• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

48511.16

( 286.8 0.59% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 48511.16 286.8
MSE A Индекс 17681.1 34.24
MSE B Индекс 14557.14 103.95

Мэдээ мэдээлэл

ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН СУРГАЛТ, ҮЙЛЧИЛГЭЭ, МЭДЭЭЛЛИЙН ТӨВИЙН НЭЭЛТ БОЛЛОО

2025-04-23 11:16:50

Цаашид тус төвд хөрөнгийн зах зээлийн оролцогч бүхий л байгууллагуудад сургалт, уулзалт, ёслолтын ажиллагаа, арга хэмжээ зохион байгуулах, хурал, хэлэлцүүлэг өрнүүлэх, нэвтрүүлэг, реклам сурталчилгааны зураг авалт хийх боломж бүрдэж байна.

ЗАСГИЙН ГАЗРЫН ДОТООД ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖААНЫ МЭДЭГДЛИЙГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА

2025-04-23 09:47:26

Засгийн газрын дотоод үнэт цаасны нээлттэй арилжаа 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр зохион байгуулагдана.

1072 ХУВЬЦААНЫ НОГДОЛ АШГААР ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛД ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙХ ИРГЭДЭД ЗОРИУЛСАН (ТӨЛБӨРГҮЙ) СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ

2025-04-22 17:21:59

"Монголын хөрөнгийн бирж" ХК сургалтад бүртгүүлсэн иргэдтэй нэг бүрчлэн холбогдож дараагийн сургалтын тов, холбогдох мэдээллийг хүргэх болно. 

Мэдээ мэдээлэл

12-Р САРЫН 27-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2023-12-27 13:22:03

2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр энгийн арилжаагаар 49 хувьцаат компанийн 544,958,801 төгрөгийн үнийн дүн бүхий 1,278,501 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 27 компанийн хувьцааны ханш өсч, 16 компанийн хувьцааны ханш буурсан бол компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа.

Үүнээс Мерекс ХК (MRX +15.00%), Бэрх Уул ХК (BEU +14.97%), Шивээ овоо ХК (SHV +14.97%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол УБ-БҮК ХК (BUK -15.00%), Ремикон ХК (RMC -10.00%), Улсын их дэлгүүр ХК (UID -7.56%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын сангийн 165,657 ширхэг нэгж эрх 32,744,052 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 149 ширхэг бонд 14,927,500 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 6 ширхэг үнэт цаас  600,000 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • “Энержи Ресурс” ХХК-ийн 2 багц 12,800 тонн баяжуулсан коксжих нүүрс 17,024,000 юань буюу 8,132,364,800 төгрөгөөр,

  • "Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК-ийн 2 багц 6,300 тонн 58%-ийн агууламжтай төмрийн баяжмал 507,150 ам доллар  буюу 1,731,100,739 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.

Энэ өдөр нийт 10,456,695,892 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 1.81% хувиар өсч, 40,762.47 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 11,254,888,808,223 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ