2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр энгийн арилжаагаар 43 хувьцаат компанийн 883,046,383 төгрөгийн үнийн дүн бүхий 993,582 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 20 компанийн хувьцааны ханш өсч, 18 компанийн хувьцааны ханш буурсан бол 5 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа.
Үүнээс Хишиг уул ХК (HSX +14.99%), Улаансан ХК (UNS +14.98%), Гурил тэжээл Булган ХК (GTJ +13.64%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Крипто Үндэстэн ХК (CNF -11.44%), МҮДИКС ХК (MUDX -6.25%), Мандал Даатгал ХК (MNDL -5.14%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.
Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар:
-
Хөрөнгө оруулалтын 2 сангийн 3,530 ширхэг нэгж эрх 1,066,846 төгрөгөөр,
-
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 6,019 ширхэг бонд 601,900,000 төгрөгөөр
-
Хөрөнгөөр баталгаажсан 51,066 ширхэг үнэт цаас 2,553,300,000 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:
-
“Энержи Ресурс” ХХК-ийн 2 багц 12,800 тонн баяжуулсан коксжих нүүрс 17,024,000 юань буюу 8,137,982,720 төгрөгөөр,
-
"Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК-ийн 1 багц 3,150 тонн 58%-ийн агууламжтай төмрийн баяжмал 256,725 ам доллар буюу 876,918,688 төгрөгөөр,
-
"Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК-ийн 2 багц 6,300 тонн 58%-ийн агууламжтай төмрийн баяжмал 507,150 ам доллар буюу 1,732,317,899 төгрөгөөр,
-
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 175 багц 1,120,000 тонн дэгдэмхий бодис дунд, коксжих нүүрс 195,776,000 ам.доллар буюу 668,729,703,040 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.
Энэ өдөр нийт 683,516,235,575 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOП-20 индекс 0.03% хувиар өсч, 38,861.36 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 10,864,735,353,213 төгрөг боллоо.
-
Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
-
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ