• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

50018.82

( 118.47 0.24% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 50018.82 118.47
MSE A Индекс 19443.6 109.54
MSE B Индекс 14457.18 -7.31

Мэдээ мэдээлэл

11-Р САРЫН 04-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-11-04 15:56:23

Энэ өдөр нийт 17,263,703,819 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ҮНДЭСНИЙ ХУВЬЧЛАЛЫН САН ХАМТЫН ХОС НЬ НЭГЖ ЭРХЭЭ ЭРГҮҮЛЭН ХУДАЛДАЖ АВАХ ШИЙДВЭР ГАРГАЛАА

2025-11-04 10:47:07

Нийт 2,500,000 ширхэг хүртэл нэгж эрхийг 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл эргүүлэн худалдаж авахаа мэдэгдсэн байна.

11-Р САРЫН 03-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-11-03 15:03:09

Энэ өдөр нийт 13,187,658,614 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

12-Р САРЫН 15-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2023-12-15 17:11:33

2023 оны 12 дугаар сарын 15-ны өдөр энгийн арилжаагаар 38 хувьцаат компанийн 153,300,436 төгрөгийн үнийн дүн бүхий 373,607 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 19 компанийн хувьцааны ханш өсч, 14 компанийн хувьцааны ханш буурсан бол 5 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Улаансан ХК (UNS +15.00%), Бодь Даатгал ХК (BODI +5.86%), Таван толгой ХК (TTL +4.00%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Монгол нэхмэл ХК (MNH -14.96%), Стандарт проперти групп ХК (BBD -7.49%), Женко тур бюро ХК (JTB -5.08%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын сангийн 5,951 ширхэг нэгж эрх 4,312,007 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 416 ширхэг бонд 41,598,000 төгрөгөөр

  • Багцын арилжаанд 4,874,951 ширхэг үнэт цаас 981,372,655 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • “Энержи Ресурс” ХХК-ийн 2 багц 12,800 тонн баяжуулсан коксжих нүүрс 18,048,000 юань буюу 8,648,962,560 төгрөгөөр,

  • “Монголросцветмет” ТӨҮГ-ын 1 багц 3,300 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 287,100 ам.доллар 982,051,389 төгрөгөөр,

  • "Таван толгой" ХХК-ийн 98 багц 627,200 тонн дэгдэмхий бодис дунд, коксжих нүүрс 107,878,400 ам.доллар буюу 369,007,776,256 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.

Энэ өдөр нийт 379,819,373,303 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 1.14% хувиар өсч, 38,950.91 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 10,474,943,316,671 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ