• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

54715.31

( 173.82 0.32% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 54715.31 173.82
MSE A Индекс 20907 17.93
MSE B Индекс 14276.73 19.6

Мэдээ мэдээлэл

2026 ОНЫ 1-Р САРЫН 6-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-01-06 16:32:44

Энэ өдөр нийт 7,643,623,705 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

“ОЛЛОО” ХК НЬ ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ ЗАРЛАЛАА

2026-01-06 14:49:18

Хурал 2026 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 16:00 цагт, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Люкс центр, 3 давхарт, 305 тоотод зохион байшуулагдана.

2026 ОНЫ 1-Р САРЫН 5-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-01-05 15:02:09

Энэ өдөр нийт 13,081,048,235 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

“ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ” ЗОХИОН БАЙГУУЛНА

2023-12-15 15:13:47

“Монголын хөрөнгийн бирж” ХК нь үнэт цаасны зах зээлийг идэвхжүүлэх, зах зээлд оролцогч мэргэжлийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, хөрөнгө оруулагчдыг бэлтгэх, иргэдийг хөрөнгийн зах зээлийн мэдээ мэдээллээр хангах, үнэт цаас гаргагчдад зөвлөмж өгөх зорилгоор “Үнэт цаасны зах зээлийн нээлттэй өдөрлөг”-ийг зохион байгуулна.

Өдөрлөг 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 10:00-15:00 цагийн хооронд Монголын хөрөнгийн биржийн байранд болох ба хөрөнгө оруулагчид, иргэд, олон нийтийг идэвхтэй оролцохыг урьж байна.

Тус өдөрлөгт Санхүүгийн зохицуулах хороо, “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв”, “Монголын үнэт цаасны клирингийн төв”, “Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо”, Үнэт цаасны компаниуд хамтран зохион байгуулагчаар ажиллаж, олон нийтэд дараах үйлчилгээг үзүүлнэ. Үүнд:

  • МХБ-д бүртгэлтэй хувьцаат компаниудын талаарх мэдээлэл

  • Ногдол ашгийн мэдээлэл

  • Хөрөнгө оруулалтын зөвлөгөө

  • Брокерийн данс нээх үйлчилгээ

  • Төлбөр тооцооны данс нээх үйлчилгээ

  • Данс шалгах үйлчилгээ /”Эрдэнэс Тавантолгой” ХК, цэнхэр, ягаан тасалбар, хувьцаатай эсэх/

  • Арилжаанд оролцох үйл явц /Арилжааны системийн практик сургалт/

  • Иргэдээс үнэт цаастай холбоотой санал хүсэлтийг хүлээн авах болно.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ