• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

50018.82

( 118.47 0.24% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 50018.82 118.47
MSE A Индекс 19443.6 109.54
MSE B Индекс 14457.18 -7.31

Мэдээ мэдээлэл

11-Р САРЫН 04-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-11-04 15:56:23

Энэ өдөр нийт 17,263,703,819 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ҮНДЭСНИЙ ХУВЬЧЛАЛЫН САН ХАМТЫН ХОС НЬ НЭГЖ ЭРХЭЭ ЭРГҮҮЛЭН ХУДАЛДАЖ АВАХ ШИЙДВЭР ГАРГАЛАА

2025-11-04 10:47:07

Нийт 2,500,000 ширхэг хүртэл нэгж эрхийг 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл эргүүлэн худалдаж авахаа мэдэгдсэн байна.

11-Р САРЫН 03-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-11-03 15:03:09

Энэ өдөр нийт 13,187,658,614 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН АНХАН ШАТНЫ МЭДЛЭГЭЭ БАЯЖУУЛСАН СУРАЛЦАГЧИД СЕРТИФИКАТАА ГАРДАН АВЛАА

2023-12-13 17:59:30

“Монголын хөрөнгийн бирж” ХК-иас зохион байгуулдаг “Үнэт цаасны зах зээлийн анхан шатны мэдлэг олгох сургалтын 12 дугаар сарын хөтөлбөр өндөрлөлөө.

Энэ удаагийн сургалт 2023 оны гурав дахь хөтөлбөр бөгөөд 14 суралцагч 12 багц хичээлд хамрагдан өнөөдөр /2023-12-13/ сертификатаа гардан авсан юм.

“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ хэлсэн үгэндээ:

“30 гаруй жилийн түүхтэй Монголын хөрөнгийн бирж хүртээмжтэй хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх зорилгодоо тулгуурлан 2005 оноос энэхүү сургалтыг зохион байгуулж ирсэн.

Тус сургалтаар хөрөнгийн зах зээлд ажиллах мэргэжлийн боловсон хүчний эрэлт, хэрэгцээг хангах, олон нийтэд үнэт цаасны зах зээлийн мэдлэг олгох замаар салбарын хөгжилд тодорхой хувь нэмэр оруулах зорилготой. Энэ удаагийн сургалтад идэвхтэй хамрагдан, үнэт цаасны зах зээлийн анхан шатны мэдлэгээ баяжуулсан та бүхэнд баяр хүргэж, амжилт хүсье” гээд суралцагчдад сертификатыг гардууллаа.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ