• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49754.49

( -264.33 -0.53% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49754.49 -264.33
MSE A Индекс 19357.02 -86.58
MSE B Индекс 14428.56 -28.62

Мэдээ мэдээлэл

11-Р САРЫН 04-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-11-04 15:56:23

Энэ өдөр нийт 17,263,703,819 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ҮНДЭСНИЙ ХУВЬЧЛАЛЫН САН ХАМТЫН ХОС НЬ НЭГЖ ЭРХЭЭ ЭРГҮҮЛЭН ХУДАЛДАЖ АВАХ ШИЙДВЭР ГАРГАЛАА

2025-11-04 10:47:07

Нийт 2,500,000 ширхэг хүртэл нэгж эрхийг 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл эргүүлэн худалдаж авахаа мэдэгдсэн байна.

11-Р САРЫН 03-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-11-03 15:03:09

Энэ өдөр нийт 13,187,658,614 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

12-Р САРЫН 08-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2023-12-08 15:39:21

2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр энгийн арилжаагаар 39 хувьцаат компанийн 515,404,935 төгрөгийн үнийн дүн бүхий 675,902 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 17 компанийн хувьцааны ханш өсч, 21 компанийн хувьцааны ханш буурсан бол 1 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Тээвэр дархан ХК (TEE +14.74%), Таван толгой ХК (TTL +14.15%), Хүрд XK (HRD +9.69%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Монгол нэхмэл ХК (MNH -15.00%), Глобал монголиа холдингс ХК (HML -14.90%), Гутал ХК (GTL -14.79%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын сангийн 15,334 ширхэг нэгж эрх 2,636,353 төгрөгөөр,

  • Багцын арилжаанд 467,290 ширхэг үнэт цаас 500,000,300 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • “Энержи Ресурс” ХХК-ийн 2 багц 12,800 тонн баяжуулсан коксжих нүүрс 18,560,000 юань буюу 8,888,384,000 төгрөгөөр,

  • “Монголросцветмет” ТӨҮГ-ын 1 багц 3,300 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 292,050 ам.доллар буюу 1,000,820,304 төгрөгөөр,

  • “Энержи Ресурс” ХХК-ийн 2 багц 12,800 тонн баяжуулсан коксжих нүүрс 18,688,000 юань буюу 8,949,683,200 төгрөгөөр 

  • “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийн 2 багц 6,600 тонн 58%-ийн агууламжтай төмрийн баяжмал 504,900 ам.доллар буюу 1,730,231,712 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.  

Энэ өдөр нийт 21,612,283,726 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 3.08% хувиар өсч, 38,424.28 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 10,220,425,578,986 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ