• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

50224.09

( 205.27 0.41% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 50224.09 205.27
MSE A Индекс 19521.28 77.68
MSE B Индекс 14458.68 1.5

Мэдээ мэдээлэл

11-Р САРЫН 04-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-11-04 15:56:23

Энэ өдөр нийт 17,263,703,819 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ҮНДЭСНИЙ ХУВЬЧЛАЛЫН САН ХАМТЫН ХОС НЬ НЭГЖ ЭРХЭЭ ЭРГҮҮЛЭН ХУДАЛДАЖ АВАХ ШИЙДВЭР ГАРГАЛАА

2025-11-04 10:47:07

Нийт 2,500,000 ширхэг хүртэл нэгж эрхийг 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл эргүүлэн худалдаж авахаа мэдэгдсэн байна.

11-Р САРЫН 03-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-11-03 15:03:09

Энэ өдөр нийт 13,187,658,614 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

11-Р САРЫН 24-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2023-11-24 15:02:31

2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр энгийн арилжаагаар 45 хувьцаат компанийн 107,718,921 төгрөгийн үнийн дүн бүхий 327,553 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 22 компанийн хувьцааны ханш өсч, 14 компанийн хувьцааны ханш буурсан бол 9 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Стандарт ноос ХК (ALI +14.99%), Увс чацаргана ХК (CHR +14.86%), Эрээнцав ХК (ECV +14.75%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Женко тур бюро ХК (JTB -3.23%), Дархан нэхий ХК (NEH -2.89%), Газар Шим Үйлдвэр ХК (GAZR -1.86%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын сангийн 9,805 ширхэг нэгж эрх 5,862,484 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 126 ширхэг үнэт цаас 12,479,000 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 7,095 ширхэг бонд 709,570,000 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • “Энержи Ресурс” ХХК-ийн 2 багц 12,800 тонн баяжуулсан коксжих нүүрс 18,560,000 юань буюу 8,937,939,200 төгрөгөөр,

  • “Монголросцветмет” ТӨҮГ-ын 1 багц 3,300 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 285,450 ам.доллар буюу 981,017,433 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа. 

Энэ өдөр нийт 10,754,587,038 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.55 хувиар өсч, 36,652.49 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 10,221,262,806,466 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ