• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

50224.09

( 205.27 0.41% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 50224.09 205.27
MSE A Индекс 19521.28 77.68
MSE B Индекс 14461.37 4.19

Мэдээ мэдээлэл

11-Р САРЫН 04-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-11-04 15:56:23

Энэ өдөр нийт 17,263,703,819 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ҮНДЭСНИЙ ХУВЬЧЛАЛЫН САН ХАМТЫН ХОС НЬ НЭГЖ ЭРХЭЭ ЭРГҮҮЛЭН ХУДАЛДАЖ АВАХ ШИЙДВЭР ГАРГАЛАА

2025-11-04 10:47:07

Нийт 2,500,000 ширхэг хүртэл нэгж эрхийг 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл эргүүлэн худалдаж авахаа мэдэгдсэн байна.

11-Р САРЫН 03-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-11-03 15:03:09

Энэ өдөр нийт 13,187,658,614 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

11-Р САРЫН 22-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2023-11-22 14:51:28

2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр энгийн арилжаагаар 37 хувьцаат компанийн 309,733,014 төгрөгийн үнийн дүн бүхий 2,462,442 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 13 компанийн хувьцааны ханш өсч, 19 компанийн хувьцааны ханш буурсан бол 5 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Айтүүлс ХК (ITLS +9.25%), Богд Банк ХК (BOGD +4.05%), Монложистикс Холдинг ХК (MLG +3.76%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Адуун чулуун ХК (ADL -6.94%), Женко тур бюро ХК (JTB -6.25%), Би ди сек ХК (BDS -5.80%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын сангийн 15,156 ширхэг нэгж эрх 3,831,113 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 10,000 ширхэг үнэт цаас 1,000,000,000 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 100 ширхэг бонд 10,000,000 төгрөгөөр,

  • Багцын арилжаанд 1,816,296 ширхэг үнэт цаас 730,962,750 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • “Энержи Ресурс” ХХК-ийн 2 багц 12,800 тонн баяжуулсан коксжих нүүрс 18,688,000 юань буюу 9,007,989,760 төгрөгөөр,

  • “Монголросцветмет” ТӨҮГ-ын 1 багц 3,300 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 282,150 ам.доллар буюу 970,223,562 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.

Энэ өдөр нийт 12,032,740,199 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.01% хувиар өсч, 36,578.71 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 10,186,230,059,256 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ